Цэргүүд тангараг өргөлөө

Хуучирсан мэдээ: 2018.11.26-нд нийтлэгдсэн

Цэргүүд тангараг өргөлөө

Цэргүүд тангараг өргөлөө

Энэ оны II ээлжээр цэргийн албанд татагдан ирсэн дайчид эх орондоо үнэнчийн баталгаа болсон Цэргийн тангаргаа өчигдөр /2018.11.25/ өргөлөө. Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд Батлан хамгаалахын сайд Н.Энхболд болон Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагууд, дайчдын ар гэрийн төлөөлөл оролцсон юм.

Батлан хамгаалахын сайд тангараг өргөж буй дайчдад хандан эр цэргийн алба бол эх орноо батлан хамгаалах ариун дээд тангарагтай эх оронч үзэл хүмүүжлийн алба төдийгүй эх орон дуудахад эзэмшсэн цэргийн мэргэжлээрээ бэлэн байх үүрэгтэй, эрдэм мэдлэгийн алба, эр хүний хийморь золбоо, жавхаа сүр, эр зориг тэсвэр хатуужлын алба гэдгийг онцолж байсан юм.

Монгол Улсын хөгжил дэвшил, тусгаар тогтнолын төлөө зүрх сэтгэлээ зориулахаар тангараг өргөсөн олон арван цэрэг эрсээр Зэвсэгт хүчин бүл нэмж, эдгээр хөвгүүдээрээ бахархан омогших аав, ээж, ар гэрийн төлөөлөл нь эх орондоо тангараг өргөсөн эрэлхэг хөвгүүдтэйгээ нэг өдрийг ёслол төгөлдөр үдлээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж