АНУ-ын цэргүүд цагаачдын эсрэг нулимс асгаруулагч хий хэрэглэжээ | News.MN

АНУ-ын цэргүүд цагаачдын эсрэг нулимс асгаруулагч хий хэрэглэжээ

Хуучирсан мэдээ: 2018.11.26-нд нийтлэгдсэн

АНУ-ын цэргүүд цагаачдын эсрэг нулимс асгаруулагч хий хэрэглэжээ

АНУ-ын цэргүүд цагаачдын эсрэг нулимс асгаруулагч хий хэрэглэжээ

Төв Америкаас эхлэлтэй цагаачдын цуваа Мексикийн Тихуана хотод буюу АНУ-ын өмнөд хилд тулж ирээд байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор АНУ-даа төдийгүй дэлхийд хамгийн их ачаалалтайд тооцогддог Сан Исидро боомтыг түр хугацаанд хаан, хилийн хамгаалалтыг чангатгажээ. Өнгөрсөн амралтын өдрүүдээр тус хилийн боомтыг нээсэн ч зарим орох хаалгыг нь хаалттай хэвээр үлдээсэн байна. Учир нь АНУ-ын хилд тулж ирээд байгаа цагаачид хилийг хууль бусаар давах оролдлого хийсээр байгаа юм.

Тухайлбал өчигдөр /2018.11.25/ АНУ-ын хилийг 500 гаруй цагаач хууль бусаар давах оролдлого хийжээ. Цагаачид өөрсдийн байрлаж буй Мексикийн Тихуана хотын Бенита Хуарез спорт цогцолбороос гарч, АНУ-ын хил рүү алхаж эхэлсэн байна. Алхсаар хилийн боомтод тулан ирсэн тэдний зарим нь Сан Исидро боомтоор хүчээр дайран орохыг оролдон, зарим нь хашлагыг нь эвдэж, хамгаалалтын цэргүүд рүү чулуу шиджээ. Тиймээс тэдний энэ үйлдлийг зогсоохын тулд АНУ-ын цэргүүд нулимс асгаруулагч хий, резинэн сум хэрэглэсэн аж.

Хондурас, Гватемал, Эл Сальвадор зэрэг улсын иргэдээс бүрдсэн цагаачдын цуваа нь эх оронд нь  гадуурхалт, өлсгөлөн, хүчирхийлэл их байгаа тул дайжин зугтахаас аргагүйд хүрсэн хэмээн шалтгаанаа тайлбарлаж байгаа юм.

Харин АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп цагаачдын цувааг хэрхэвч хүлээн авахгүй гэдгээ удаа дараа мэдэгдэж байгаа бөгөөд шаардлагатай гэвэл АНУ, Мексикийн хилийг бүхэлд нь хаана гэв. Түүнчлэн хууль бус цагаачдыг эх орон руугаа буцах, эсвэл Мексикт үлд  гэв.

АНУ-руу сурах, ажиллах зорилгоор өдөр болгон хил давдаг Мексикийн Тихуана хотын зарим оршин суугчдын хувьд хилийн нөхцөл байдал ихээхэн хүндрэл учруулж байгаа аж. Түүнчлэн тус хотын захирагч, дүрвэгсэд тун их хүндрэлтэй байгаа бөгөөд тэдэнд зориулж хотын төсвөөс зарцуулахыг хүсэхгүй байгаа тухайгаа ерөнхийлөгчдөө уламжлан, “Тихуана хотыг өрөнд оруулахыг хүсэхгүй байна” гэжээ.

 Эх сурвалж: CNN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-11-26 107.77.213.106

Зүгээр латин Америкийн ядуусын хорооллынхон нүүгээд ирсэн байна лээ. Эдгээр дүрвэгсэд Сирийн иргэний дайны дүрвэгсэдтэй адилгүй. Сири дүрвэгсэд бол нийгмийн бүх давхрагын хүмүүс байсан бол энэ Мексикт ирчихсэн хүмүүс зүгээр л тухайн улсынхаа ядуусын хорооллын дээрэмчид тонуулчид голдуу ядуус байсан. Эд нар дотор ядаж л дунд сургуулиа гүйцэд сураад төгссөн хүн ч байхгүй байсан. Би өөрийн биеэр хил гараад ирлээ.

Avatar

уулын өвгөн 2018-11-26 202.131.228.20

ЭНд ардчилал хүний эрх ерөөсөө хамаагүй. Энэ тохиолдолд улсын хилээ гадны халдлагаас хамгаалах асуудал гарч байна. Хэрэв АНУ-д цагаачлахыг хүсвэл бичиг баримтаа эхлэж албан ёсоор өгөөд зөвшөөрсөн тохиолдолд орох хэрэгтэй. Өнгөрсөн хэдэн жил Европын орнууд руу ингэж хууль зөрчин өчнөөн цагаачид орсон бөгөөд Унгар улс анх удаа хашаа барьж хориглон улсынхаа дархан хилийг хамгаалсан юм. Энэ бол зөв асуудал. Улсын дархан хилийг ингэж анархи байдлаар давах эрх хаана ч байх ёсгүй.

Avatar

Hun1 2018-11-26 126.2.143.224

Нэг улс дангаараа хөгжлөө гэхэд, бүс нутгийн хөгжил муу байвал ийм зүйл болно, Энэ зүйлд Социализм эсвэл Ардчилал огтхон ч хамаагүй. Эргэн тойрны улсуудыг улан доороо гишгэн байж хөгжсний гай. Ядуу баяны ялгаа ихэшэд бас л адил зүйл болно. Хэрэв төр хатуу гар ашиглавал, тийм зүйлийг төр иргэддээ ч ашиглахад бэлэн гэдгээ харуулсан хэрэг болно. Тийм учраас хатуу гарыг хөхүүлэн дэмжиж үл болно. Энд их юм бодолгүй бичсэн коммент тан6 Монгол улсад муугаар нөлөөлөх вий гэж миний санаа зов6нисонд би ий

Avatar

A 2018-11-26 126.2.143.224

Ардчиал, хуний эрх гэдэг чинь шал худлаа улгэр юм байна.

Avatar

Зочин 2018-11-26 66.181.187.141

Ардчиал, хуний эрх гэдэг чинь шал худлаа улгэр юм байна.

Avatar

Энгр 2018-11-26 66.181.187.46

Тэгээд юу үнэнб хошногоо хаха

Avatar

showman 2018-11-26 104.59.120.41

би л лав америкт ирэх гэж олон шалгуур давсан, эхлээд визны, визэнд орохын тулд бүтэн сар хагас оочер хүлээсэн ч орж чадаагүй цагаа сунгаж дахиад сар хүлээсэн, мэдээж миний бүх мэдээллийг шалгана, дараа нь хилийн цагаачлалын албанд шалгуулах, манай цуваанаас 2 ази хүнийг ачаа бараатай нь аваад үлдэхийг харж байлаа, хэдэн жилийн дараа хууль ёсны бичиг баримт авах урт хугацааны дарамттай процессийг туулсан. Тэгэхэд энэ цагаачид зүгээр л шалгалт нтргүй өөр улсын хил давах арай л шударга бус юм аа,

Avatar

Зочин 2018-11-26 66.181.187.141

Чи монголд л байсаар байгаа шт, Бегсманин гуай.

Avatar

Зочин 2018-11-26 146.115.164.182

Europe ter chigeeree duursen. Hunii erh ene ter geed anerik uuruu h*****d bsan n haa bn. Odoo uursdiig n harya

Avatar

ПАРТИЗАН 2018-11-26 64.119.26.234

ОДОО АМЕРИКД ЯДУУ ЦАГААЧ ХЭРЭГГҮЙШДЭЭ ТРАМПЫН АМЕРИК УЛСЫН ЗӨВ.УЛСАА НЭГД ТАВИХ НЬ ЗӨВ.

Avatar

Зочин 2018-11-26 202.179.26.216

Хил зөрчиж орох гээд байхад буудсан ч болно ш дээ уг нь. Олны хэл амнаас л болгоомжилж байгаа юм. Хэрэв буудчихвал бөөн юм болно. Америкийн ардчилал чинь энэ дээ гэж ирээд шааж өгөх хүмүүс мундахгүй.

Avatar

kub 2018-11-26 202.126.89.42

mongold nulims asgaruulagch …

Avatar

kub 2018-11-26 202.126.89.42

nulims asgaruulagch khereglesen bol yaakh baisan bol khunii erkh geed l buun yum bolnodoo ANU khamgiin turuund dugarakh baikhdaa 🙂

Avatar

Ардчилсан холбоо 2018-11-26 2.136.17.240

ХАРЖБАЙГААЗ ГАНЦХАН МАДУРА ТЭНЭГ УЧРААС ЭХ ОРНОО СҮЙДЛЭЭД БАЙНА ГЭСЭН ЯМАР БАЙНА ЛАТИН АМЕРИКИЙН ОРНУУД БҮГД ШАХУУ ГЭМТ ХЭРЭГ ХАР ТАМХИ ЯДУУРЛЫН ҮҮР ШҮҮ ДЭЭ. АМЕРИКЫН АРДЧИЛАЛ ИНГЭЖ Л АЛЖ БАЙНА ДАА

Avatar

Зочин 2018-11-26 202.179.26.216

Чи ардчилалыг үзэн яддаг юм бол Ардчилсан холбооноосоо гараач.

Avatar

Зоригто. 2018-11-26 107.77.173.4

Монголын ардчилсан холбооны л******д бол Ардчилагчид биш хэдхэн зоосоор биеэ худалдсан адгийн муу алкашууд!

Avatar

Зочин 2018-11-26 175.38.16.114

Бүгдийг нь машинганаар шүрших хэрэгтэй…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж