АНУ-ын цэргүүд цагаачдын эсрэг нулимс асгаруулагч хий хэрэглэжээ

Хуучирсан мэдээ: 2018.11.26-нд нийтлэгдсэн

АНУ-ын цэргүүд цагаачдын эсрэг нулимс асгаруулагч хий хэрэглэжээ

АНУ-ын цэргүүд цагаачдын эсрэг нулимс асгаруулагч хий хэрэглэжээ

Төв Америкаас эхлэлтэй цагаачдын цуваа Мексикийн Тихуана хотод буюу АНУ-ын өмнөд хилд тулж ирээд байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор АНУ-даа төдийгүй дэлхийд хамгийн их ачаалалтайд тооцогддог Сан Исидро боомтыг түр хугацаанд хаан, хилийн хамгаалалтыг чангатгажээ. Өнгөрсөн амралтын өдрүүдээр тус хилийн боомтыг нээсэн ч зарим орох хаалгыг нь хаалттай хэвээр үлдээсэн байна. Учир нь АНУ-ын хилд тулж ирээд байгаа цагаачид хилийг хууль бусаар давах оролдлого хийсээр байгаа юм.

Тухайлбал өчигдөр /2018.11.25/ АНУ-ын хилийг 500 гаруй цагаач хууль бусаар давах оролдлого хийжээ. Цагаачид өөрсдийн байрлаж буй Мексикийн Тихуана хотын Бенита Хуарез спорт цогцолбороос гарч, АНУ-ын хил рүү алхаж эхэлсэн байна. Алхсаар хилийн боомтод тулан ирсэн тэдний зарим нь Сан Исидро боомтоор хүчээр дайран орохыг оролдон, зарим нь хашлагыг нь эвдэж, хамгаалалтын цэргүүд рүү чулуу шиджээ. Тиймээс тэдний энэ үйлдлийг зогсоохын тулд АНУ-ын цэргүүд нулимс асгаруулагч хий, резинэн сум хэрэглэсэн аж.

Хондурас, Гватемал, Эл Сальвадор зэрэг улсын иргэдээс бүрдсэн цагаачдын цуваа нь эх оронд нь  гадуурхалт, өлсгөлөн, хүчирхийлэл их байгаа тул дайжин зугтахаас аргагүйд хүрсэн хэмээн шалтгаанаа тайлбарлаж байгаа юм.

Харин АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп цагаачдын цувааг хэрхэвч хүлээн авахгүй гэдгээ удаа дараа мэдэгдэж байгаа бөгөөд шаардлагатай гэвэл АНУ, Мексикийн хилийг бүхэлд нь хаана гэв. Түүнчлэн хууль бус цагаачдыг эх орон руугаа буцах, эсвэл Мексикт үлд  гэв.

АНУ-руу сурах, ажиллах зорилгоор өдөр болгон хил давдаг Мексикийн Тихуана хотын зарим оршин суугчдын хувьд хилийн нөхцөл байдал ихээхэн хүндрэл учруулж байгаа аж. Түүнчлэн тус хотын захирагч, дүрвэгсэд тун их хүндрэлтэй байгаа бөгөөд тэдэнд зориулж хотын төсвөөс зарцуулахыг хүсэхгүй байгаа тухайгаа ерөнхийлөгчдөө уламжлан, “Тихуана хотыг өрөнд оруулахыг хүсэхгүй байна” гэжээ.

 Эх сурвалж: CNN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж