Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит бус V хуралдаан өнгөрсөн баасан гаригт болсон. Энэ үеэр НИТХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, бүлгийн даргаа чөлөөлсөн байдаг. Тодруулбал, тус бүлгийг С.Мөнхчулуун даргалдаг байсан ч чөлөөлж, Р.Дагвыг томилсон юм.
Р.Дагва нь эрх зүйч мэргэжилтэй, МУИС, Их засаг, Удирдлагын академийг тус, тус төгссөн юм байна. Ажлын гараагаа МҮОНРТ-ээс эхлүүлж байсан бол мөн өнгөрсөн хугацаанд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл, мэдээллийн албаны дарга, Сонгинохайрхан дүүргийн орлогч даргаар ажиллаж байжээ.
УИХ, НИТХ-ын 2016 оны сонгуульд Сонгинохайрхан дүүргийг удирдан, ажиллаж байсан аж.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ