Жил бүрийн арваннэгдүгээр сарын 26-нд Анхдугаар үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улсаа тунхагласны баярыг тэмдэглэдэг. Тэгвэл өнөөдөр улс тунхагласны 94 жилийн ойн баяр тохиож байгаа тул уламжлал ёсоор “Спортын төв ордон”-д хүчит бөхийн барилдаан болж байна. Уг барилдаан 13.00 цагт эхэлсэн бөгөөд улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөх зодоглож байна.
Улс тунхагласны ойн барилдаан нь улсын их баяр наадам, цагаан сарын барилдааны дараа орохуйц өндөр чансаатай бөгөөд 1990 оноос хойш зохион байгуулж эхэлсэн. Уг барилдаанд дархан аварга Б.Бат-Эрдэнэ хамгийн олон буюу зургаан удаа түрүүлж байсан юм.
Т.НОМИН