Тайваний орон нутгийн сонгуульд Гоминдан нам ялалт байгууллаа | News.MN

Тайваний орон нутгийн сонгуульд Гоминдан нам ялалт байгууллаа

Тайваний орон нутгийн сонгуульд Гоминдан нам ялалт байгууллаа

Тайваний орон нутгийн сонгуульд Гоминдан нам ялалт байгууллаа

Тайваний орон нутгийн эрх барих байгууллагуудын сонгууль Бямба гаригт /2018.11.24/ болж өнгөрсөн байна. Сонгуулиар 16 хот, зургаан тусгай засаг захиргаа, хотын дарга болоод ИТХ-ын гишүүд зэрэг 11,000 гаруй төрийн албан хаагчийг сонгожээ.

Тайваний ерөнхийлөгч Цай Ин Вэн

Сонгуулийн үр дүнд одоогийн байдлаар парламентад хамгийн олон суудалтай байгаа, Тайваний ерөнхийлөгч Цай Ин Вэнийн тэргүүлдэг Ардчилсан дэвшилтэт нам ялагдал хүлээсэн бол Бээжинтэй найрсаг харилцаатай байдаг Гоминданы нам 22 хот, мужийн 15-д нь ялалт байгуулсан байна.

Ардчилсан дэвшилтэт нам ийнхүү ялагдал хүлээсэн нь тэдний хувьд томоохон цохилт бөгөөд өчигдөр ерөнхийлөгч Цай Ин Вэн намын даргын албан тушаалаасаа огцорч байгаа тухайгаа хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн юм.

Түүнийг 2016 онд ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш Хятад, Тайваний харилцаа улам дордсон хэмээн ард иргэд нь үзэж байгаа юм. Учир нь Цай Ин Вэн 1992 оны гэрээнд тусгагдсан “Нэг Хятадын бодлого”-ыг эсэргүүцдэг байснаараа Бээжингийн эрх баригчидтай таагүй харилцаатай байжээ. Түүнчлэн сонгуулийн кампанит ажлын үеэр Ардчилсан дэвшилтэт намын дарга, Ерөнхийлөгч Цай Ин Вэн болон түүний засаг захиргаа баттай нотлох баримтгүй атлаа Бээжинг сонгуулийн үйл явцад оролцохын тулд худал мэдээлэл цацаж байна хэмээн буруушааж, өөрийн намыг Тайваний ардчиллыг хамгаалж байна хэмээн тунхаглаж байсан аж.

2016 оноос хойш ерөнхийлөгч Цай Ин Вэнийг эрх барих хугацаанд эдийн засгийн нөхцөл байдал сайжраагүй, цалин нэмэгдээгүй, баян ядуугийн ялгаа ихэссэн хэмээн Тайваний ард иргэд нь дүгнэснээр Ардчилсан дэвшилтэт тэдний  итгэлийг алдаж, сонгуулиар санаанд оромгүй том ялагдлыг хүлээсэн байна.

Өнгөрсөн Бямба гаригт /2018.11.24/ явагдсан тус сонгуулиар орон нутгийн эрх барих байгууллагуудын сонгуулийн үеэр нэр дэвшигчдийг сонгохоос гадна цөмийн эрчим хүчнээс татгалзах, дунд сургуулийн бэлгийн боловсролын хичээлд ЛГБТ хүмүүсийн тухай хэрхэн заах, Иргэний хуульд өөрчлөлт оруулах замаар ижил хүйстнүүдийн гэрлэлтийг зөвшөөрөх, 2020 оны Токиогийн олимпод “Тайвань” эсвэл “Хятадын Тайпей” гэдэг нэрээр оролцох зэрэг нийт арван асуудлаар бүх нийтийн саналыг хураажээ.

Санал асуулгын дүнд Тайваний ард иргэд Бээжинтэй найрсаг, энх тайван харилцааг хөгжүүлэхийг дэмжин, “Хятадын Тайпэй” гэдэг нэрээр 2020 оны олимпод оролцохоор болжээ.

Орон нутгийн сонгууль нь 2020 онд Тайваний шинэ төрийн тэргүүнийг сонгохын өмнө улс төрийн нөхцөл байдлыг олон талаар тодорхойлох чухал үүрэгтэй юм. Тус сонгуулиар олсон амжилтаа цааш хадгалж чадвал Гоминданы намд 2020 оны ерөнхийлөгчийн болон парламентын сонгуульд ялалт байгуулах боломжтой бөгөөд энэ нь Бээжингийн хувьд ч таатай хэрэг болох юм.

Эх сурвалж: ВВС

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-11-26 146.115.164.182

Uursdiiguu yaya gej bj mongoliig 90 eed ond l alban yosoor zuvshuursun uls shuu dee. Nuguu sulhbaatartai kinon deer gardag gamin chin ene hed mun biddee

Avatar

Zochin 2018-11-26 103.57.93.156

Yum medehgui tenegee bitgii gaihuulj bai duu huu. 1945 ond mongoliin tusgaar togtnoliig hamgiin turuun huleen zovshoorson hiatadiin uls toriin huchin chin ene gomindaniihan yum shde.

Avatar

Зочин 2018-11-26 122.201.21.195

Ерөнхийлөгч авгай дэндүү дэрвээд дипломат харилцаатай цөөн хэдэн улсаа бүр цөөн болгосон доо. Унахаас өөр яах билээ дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж