М.Энхболд, У.Хүрэлсүх нар хамтдаа цэцэг өргөлөө

Хуучирсан мэдээ: 2018.11.26-нд нийтлэгдсэн

М.Энхболд, У.Хүрэлсүх нар хамтдаа цэцэг өргөлөө

Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласан өдөр өнөөдөр /2018.11.26/тохиож байна. Энэ өдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга М.Энхболд нар Сүхбаатарын хөшөө болон Чингисийн хөшөөнд цэцэг өргөлөө.

Сануулахад, өдгөөгөөс 94 жилийн тэртээ 1924 оны арваннэгдүгээр сарын 26-нд Улсын анхдугаар Их Хурал хуралдаж, анхны Үндсэн хуулиа баталжээ. Энэ хуулиар угсаа залгамжилдаг Хаант засгаас Бүгд Найрамдах засаглал буюу ард иргэд нь төр, засгаа сонгуулийн зарчмаар эмхлэн байгуулдаг цоо шинэ тогтолцоонд шилжих түүхэн шийдвэрийг гаргасан аж.

Төв Азид монгол угсааны нүүдэлчдийн байгуулсан төр улс, Хүннүгийн түүх 2227 жилийн тэртээгээс тоологддог. Монголчуудын хоёр мянганаар өртөөлсөн Их түүхийн хуудсанд засгийн эрхийг ард түмэнд өгч, үндэсний тусгаар тогтнол, төрийн бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлсэн энэ алхам онцгой тод бичигдэн үлдсэн юм.

Т.НОМИН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж