Египетийн албаныхан анх удаагаа 3000 жилийн тэртээх цаг үед хамаарах занданшуулсан эмэгтэйн шарилыг Бямба гаригт /2018.11.24/ нээсэн байна. CNN агентлагийн мэдээлнээр энэхүү шарил нь Египетийн зүүн өмнөд хэсэгт орших Эль Асасеф хотын ойролцоох “Хаадын хөндий” хэмээн нэрлэдэг археологийн бүсээс энэ сард олдсон хоёр дахь занданшуулсан шарил юм байна.
300 метрийн чулуун давхаргын гүнд орших занданшуулсан шарилыг олохын тулд Францын археологчдын удирдсан багийнхан таван сарын турш том бул чулуунуудыг зайлуулжээ. Ханан дээр нь гоёмсог зургуудыг зурж чимэглэсэн авсыг нээхэд нэгэн эмэгтэйн занданшуулсан шарил байсан бөгөөд эмэгтэйг өнгө өнгийн таван давхар багаар бүтээсэн байсан гэнэ. Мөн эмэгтэйтэй хамт 1000 орчим модон сийлбэр хөшөөг оршуулсан байжээ.
Эх сурвалж: CNN