М.Энхболд: Төрийн нуруу төвшин, түмэн амгалан байх болтугай | News.MN

М.Энхболд: Төрийн нуруу төвшин, түмэн амгалан байх болтугай

М.Энхболд: Төрийн нуруу төвшин, түмэн амгалан байх болтугай

М.Энхболд: Төрийн нуруу төвшин, түмэн амгалан байх болтугай

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улсаа тунхагласан түүхэн өдөр өнөөдөр тохиож байна. Энэхүү түүхт өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга М.Энхболд бүх ард түмэндээ хандан мэндчилгээ дэвшүүлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Эрхэм хүндэт иргэд ээ,

Элэг нэгт монгол ахан дүүс ээ,

Та бүхэндээ Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласан бахархалт өдрийн чин сэтгэлийн халуун мэндчилгээ өргөн дэвшүүлье.

Өдгөөгөөс 94 жилийн тэртээ 1924 оны 11 дүгээр сарын 26-нд Улсын анхдугаар их хурал хуралдаж, анхны Үндсэн хуулиа баталжээ. Энэ хуулиар угсаа залгамжилдаг Хаант засгаас Бүгд найрамдах засаглал буюу ард иргэд нь төр засгаа сонгуулийн зарчмаар эмхлэн байгуулдаг цоо шинэ тогтолцоонд шилжих түүхэн шийдвэрийг гаргасан түүхтэй.

Төв Азид монгол угсааны нүүдэлчдийн байгуулсан төр улс, Хүннүгийн түүх 2227 жилийн тэртээгээс тоологддог. Монголчуудын хоёр мянганаар өртөөлсөн Их түүхийн хуудсанд засгийн эрхийг ард түмэнд өгч, үндэсний тусгаар тогтнол, төрийн бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлсэн энэ алхам онцгой тод бичигдэн үлдсэн юм.

Энэ үйл явдал нь туурга тусгаар улсаа байгуулж, улс үндэстнээ сэргээн мандуулахын төлөөх 1911, 1921 оны үндэсний хувьсгалын ялалтын шууд тусгал байсан гэж хэлж болно.

Өнгөрсөн 90 гаруй жилийн хугацаанд монгол түмний олсон ололт, хүрсэн амжилт, хөгжил дэвшил чухамхүү энэ түүхэн сонголтоос эхтэй билээ.

Тиймээс энэ өдрийг Монголоор овоглодог, Монголоороо омогшдог иргэн бүхэн дээдлэн хүндэлж, бахархан тэмдэглэж байх учиртай.

Анхдугаар Үндсэн хуулиар хамжлагат ёсыг халж,газрын дээрх, доорх бүх баялаг ард түмний өмч болохыг зарлаж, иргэдийнхээ сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулан, эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдийн нэгэн адил тэгш эрхийг олгох зэрэгнийгмийг ардчилах нэн чухал асуудлуудыг хуульчлан тогтоосон билээ.

Түүний дотор “БНМАУ-ын дээд эрхийг УИХ-д хадгалах бөгөөд мөн хурлын чөлөө цагт Улсын Бага Хуралд хадгалуулбал зохино” хэмээн тусгаж, орчин үеийн парламентын засаглалын эхлэлийг тавьсан бөгөөд төрийн эрх барих, хууль тогтоох дээд эрх өнөөгийн байнгын ажиллагаатай парламент – Улсын Их Хуралд уламжлан хадгалагдаж байна.

Цаашид хэн нэг хүний дур зоргоор биш, олноороо хэлэлцэн зөвшилцөж, шүүн тунгааж шийдвэр гаргадаг төлөөллийн ардчиллын сонгодог хэлбэр болохпарламентын засаглалаа улам боловсронгуй болгон бэхжүүлэх нь ардчилсан ололтоо хамгаалах, хүний эрх, эрх чөлөөг ямагт дээдлэх, аливаа дарангуйлал, цөөнхийн засаглалаас ангид байж, иргэний ардчилсан нийгэм байгуулах Монголын ард түмний язгуур эрх ашигт нийцнэ гэдэгт итгэлтэй байна.

Эрхэм хүндэт иргэд ээ,

Улс орны эдийн засаг, улс төрийн нөхцөл байдал амаргүй ээдрээтэй байна. Гэвч аливаа бэрхшээл саадыг даван туулж чаддаг, үүссэн асуудлыг саруул ухаан, мэргэн оюунаар зөв оновчтой шийддэг ард түмэн бол монголчууд билээ.

Бидний энэ онцгой чанар, хүч чадлын эх сурвалж нь ЭВ НЭГДЭЛ, Монголоо гэсэн зүрх сэтгэлд оршиж байдаг.

Тиймээс гагцхүү ухаарлыг эрхэмлэж, талцал хуваагдал, эмх замбараагүй байдалд уриалсан, явцуу зорилготой аливаа үйлдэлд авталгүй, улс орныхоо эрхэм дээд эрх ашгийг эн тэргүүнээдээдлэн хүндэтгэхийг баярын энэ өдөр нийт иргэддээ хандан уриалж байна.

Монголын төр засаг ард түмэнтэйгээ ямагт хамт байж, өөдрөг гэгээн ирээдүй, нийгмийн хөгжил дэвшилд хүрэххүндэт үүргээ гүнээ ухамсарлаж, өмнөө тавьсан зорилгоо хэрэгжүүлэхийн төлөө хичээн зүтгэх болно.

Төрийн нуруу төвшин, түмний сэтгэл амгалан байх болтугай.

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА

МИЕЭГОМБЫН ЭНХБОЛД

 

 2018 оны арваннэгдүгээр сарын 26 

Улаанбаатар хот

 

 

 

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
266
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

53 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2018-11-26 103.212.116.101

Төв аймгынхан ийм л хүнийг сонгож дээ.Хөөрхийсдөө гэж.Хурдан л зайлаасай билээ.

Avatar

Zochin 2018-11-26 126.161.146.28

Avilgalchid zailaad ugvul turiin nuruu tuvshin Tumen olon amgalan boloh geed bnaaa

Avatar

Зочин 2018-11-26 202.126.89.237

МИЕЭ БОЛ ТӨРӨӨС ТӨРСӨН ТЭРБУМТАНЫ МУУ ЖИШЭЭГ ТӨРИЙНХӨНД ЗААЖ ӨГСӨН ХАМГИЙН ХОРТОЙ ХҮН !!! АРААС НЬ БАДАМШУНАХАЙ , ТАРВАГАНДОРЖ ОРНО !!! ЭНЭ МАФИЙН НОХДООС САЛЖ БАЙЖ НИЙГЭМ ЦЭВЭРШИНЭ !!!

Avatar

Зочин 2018-11-26 122.201.31.91

Хүн бүртэй бүү уулзаж бай. Юу гэж хэлнэв хэлэг. Тэр Доржзодов гэгч нөхөр орж ирээд элий балай юм ярихаар нь мэл гайхан гөлийж дэмий хэдэн юм асууж байж зохион байгуулалттай бичлэгт ороод одоо юу болж байгааг харж байгаа биз. Цаашид анхаарч бай мэдэв үү.

Avatar

Hurelsuh ogtsor 2018-11-26 122.201.21.164

Udirdagch hun iim l bdag. Holduu Hurelsuh chigchii huruund ni ch hurehgui

Avatar

Зочин 2018-11-26 202.9.42.78

Nadad erh ni baidag bol ene novshiiig buudaad unagaah ymsan

Avatar

Зочин 2018-11-26 59.153.114.44

Элбэгдорж шиг явган зальтай Хүрэлсүх шиг ойворгон сагсуу хүмүүс л монголын төрийг самарч ирсэн билээ.

Avatar

тулга 2018-11-26 202.9.42.154

хүрэлсүхээ дөвчигнөхөө боль дөө

Avatar

ttttt 2018-11-26 99.74.125.178

yabah boloogui yumuu.

Avatar

tata 2018-11-26 202.131.225.197

z**l shalguul shorondoo moril

Avatar

Зочин 2018-11-26 202.126.89.237

МИЕЭ ЭНЭ СУУДЛААСАА ӨӨРИЙН ХҮСЭЛТЭЭР БУУЧИХВАЛ ЗҮГЭЭР ЮМСАН !!! БУУЧИХВАЛ ҮХЛИЙНН АНГАЛ РУУ УНАХ ГЭЖ БАЙГАА ЮМ ШИГ ЯАСАН ИХ ЗУУРАЛДАНА ВЭ ?

Avatar

Иргэн 2018-11-26 66.181.178.165

М.Энхболд МАН-ыг сонгуульд олонх болгосон .Яагаад ч юм УБ хотынхон түүнд дургуй бололтой юм. 60тэрбумын яриа байсан ч хэн ч албан тушаалд томилогдсодоос нэг ч төг. аваагүйг АТГ тогтоож, тийим яриа гарсны төлөө М.Энхболд МАН-аас гишүүний хувьд шийтгэл хүлээсн. Гэтэл улиг болсон худал яриа сөрөг хүчний явуулгаар үргэлжилсээр болье нөхдөө.. Харин ч нуруутай хүн дээ.

Avatar

Гэх шиг 2018-11-26 122.201.24.163

Түмэн олон минь тэнэг байж бидний хэд улаи баяжих болтугай гэсэн юм бишүү . Тэд л өарсдөө улс орноо элгээр нь мөлхүүлсээр мөн ч олон жилийг үдэж дээ. Одоо ханаж цадаагүй л юм байх даа болсон л баймаар . Тэдний баяжсан ардуудын ядуурсан тэнцэх ч үгүй ядуурсан нь давчихаад байна

Avatar

Гэх шиг 2018-11-26 122.201.24.163

Түмэн олон минь тэнэг байж бидний хэд улаи баяжих болтугай гэсэн юм бишүү . Тэд л өарсдөө улс орноо элгээр нь мөлхүүлсээр мөн ч олон жилийг үдэж дээ. Одоо ханаж цадаагүй л юм байх даа болсон л баймаар . Тэдний баяжсан ардуудын ядуурсан тэнцэх ч үгүй ядуурсан нь давчихаад байна

Avatar

Зочин 2018-11-26 202.126.89.75

Чиний энхболд нэр ч яахав, аавынхаа нэрийг олон жил муугаар дуудууллаа. Цаашид хаа хүртэл энэ нэрүүдийг шал арчиж хог н**ш шиг болгох гээв. Чамд жирийн иргэд итгэхгүй байна. Ойлгоод яваасай.

Avatar

Зочин 2018-11-26 202.126.89.75

Чи ч улсынхаа төлөө шударгаар зүтгэнэ гэдгийг энэ насандаа лав ойлгохгүй тонуулчин зайлаарай.

Avatar

Иргэн 2018-11-26 202.126.89.138

Хурай хурай хурай. Одоо талцал хуваагдал хэрэггүй. Өөрсдийн хариуцсан ажлаа сайн хий. 20 оны сонгуулиар ард түмэн чинь дүнгээ тавина.

Avatar

Зочин 2018-11-26 202.21.127.165

Setgelgui hun yavah yostoi

Avatar

Зочин 2018-11-26 64.119.17.155

Энд сэтгэгдэл бичиж таныг явуулах гээд байгаа хүмүүс мөнгө төгрөг авсан энээ тэрээ гэж андуурах хэрэггүй. Би гэхэд л чин сэтгэлээсээ Хүрэлсүх сайдыг дэмжиж байгаа болохоор, шударга ёс тогтоосой гэж хүсэж байгаа болохоор л уншаасай хүрээсэй гэж бодоод бичиж байна. Та саналаараа огцрох ёстой.

Avatar

Зориг 2018-11-26 64.119.17.155

Баярлалаа. Харин одоо биднийгээ бодоод, улс эх орноо бодоод албан тушаалаасаа огцор.

Avatar

Зочин 2018-11-26 202.126.89.246

ТА ЯВЧИХВАЛ ТАЙВАН БОЛЧИХГЭЭД БАЙХ ЮМ !!!

Avatar

Зайлж үз 2018-11-26 139.5.217.218

Та өөрийн тойрон хүрээлэгч амар хялбар аргаар баяжсан, хар амиа бодсон, хүний мөсгүй хүн сүгнүүдээ аваад Монгол Төрөөс зайл. Та нарын авилга авч, албан тушаал зарж, газар наймаалж баяжсан мөнгөн дээр туйлж байгаа хүмүүжилгүй, ухаангүй хүүхдүүд чинь Монгол улсын жирийн иргэдийн хүүхдүүдийн толгой дээр гишгэх НҮҮР БАЙХГҮЙ. Нүгэл нь нүдээрээ гарсан луйварчидаа Зайлж үз.

Avatar

Amar 2018-11-26 202.179.26.220

Энх60лдын зурагтаар ярихыг сонслоо.Ёстой нөгөө "Тэмээ гэхээр ямаа гэх" гэдэг болж байх юм. Энэ хүн үнэхээр ийм тэнэг юм уу.Эсвэл тэнэг болж жүжиглэдэг юм уу.Аль нь ч байсан огцруулах нь зөв юм байна.

Avatar

Зочин 2018-11-26 182.160.36.252

х***а ми овогт төрийн нэр барихгүй шүү

Avatar

Zochinzochin 2018-11-26 202.21.106.112

Ogtsor ajlaa og. Daraagiin songuulid iimer huu bval garahgui ardiin nam. Daraagiin ye zaluuchuud turen garch irj bna hoo

Avatar

Зочин 2018-11-26 202.9.40.136

Jinxene oligarxi xybalz

Avatar

Энх60лд 2018-11-26 103.229.120.216

Энх60лд оо өөрөө зайлаад өгвөл Монгол түмэн амар амгалан амьдрах гээд бна

Avatar

Зочин 2018-11-26 73.211.22.249

Teriin ordond baigaa. Hamgiin tom b**s

Avatar

Зочин 2018-11-26 103.212.118.121

Хуцмал гахай

Avatar

Төв аймгийн алдарт уяач 2018-11-26 202.179.25.13

УЛААНБААТРЧУУДЫН ТЭРГҮҮН ДЭЭР ХӨДӨӨНИЙ УЛААН ХАЦАРТАЙ АЛИМ БАТБАЯРЫГ АВЧИРЧ ТАВЬЖ ДОРОМЖИЛЖ БАЙСАН МИ ОВОГТ УЯАЧИЙН ҮЕ ОДОО ӨНГӨРСӨН.

Avatar

Мие Энхболд гэж цайрцан гар 2018-11-26 139.5.217.218

Та өөрийн тойрон хүрээлэгч амар хялбар аргаар баяжсан, хар амиа бодсон, хүний мөсгүй хүн сүгнүүдээ аваад Монгол Төрөөс зайл. Та нарын авилга авч, албан тушаал зарж, газар наймаалж баяжсан мөнгөн дээр туйлж байгаа хүмүүжилгүй, ухаангүй хүүхдүүд чинь Монгол улсын жирийн иргэдийн хүүхдүүдийн толгой дээр гишгэх НҮҮР БАЙХГҮЙ. Нүгэл нь нүдээрээ гарсан луйварчидаа Зайлж үз.

Avatar

Зочин 2018-11-26 66.181.186.125

Төрийн нуруу төвшин, түмний сэтгэл амгалан байх болтугай.гэж байгаад л араар нь олон жил идлээ дээ та нар.Одоо цаг чинь болсоон!

Avatar

Зочин 2018-11-26 103.212.118.209

М.Энхболд төрийн албыг төвшин байлгаж чадахгүй ,үүнийг ард түмэн батлана .Төрд гараад ,төрийн бүх өндөрлөгийг ,гартаа хийж ,энэ улсад хууль гэж юм байхгүй .хуулиа гаргахдаа ,улс төр , өөрсдийгөө хамгаалсан хууль гаргаж ,хууль нь ,улс төрчдөд гууль болж байгаа учраас , мөн улс төрийн албан тушаалууд бүгд ,тогтсон ханштай яг 60 тэрбум шиг , тийм учраас МЭнхболдыг ард түмэн дэмжихгүй ,огцоруулна

Avatar

Зочин 2018-11-26 172.58.137.46

Chamaig zailuulsanii daraa Mongoliin Tor togtbortoi bolno

Avatar

Зочин 2018-11-26 66.181.161.1

hurelsuhee nuden deer popdohoo bol austral yavj helee yadaj guitsed uzcheed irj English teacher hii chamd uur hiih ajil bhgu hudlaa shaagaal shudarga es huuli deg juram ch gh shig nuden deer jdu s deerem hiicheed dairaad baihiin bodit fakt

Avatar

Зочин 2018-11-26 202.179.24.233

Дээд хэд улсын хэдэн юмыг яаж ч хусаж болно, доод хэд зүгээр хараад сууж бай гэнэ үү

Avatar

Зочин 2018-11-26 202.9.43.178

хүрэлсүх шиг биднийг хооронд нь турхирахгүй нь зөв юм да

Avatar

Зочин 2018-11-26 64.119.18.214

z**l

Avatar

Зочин 2018-11-26 66.181.178.148

Битгий ш**

Avatar

zochin 2018-11-26 66.181.187.35

Turiin nuruu tuvshin bailgaya gej bodoj baigaa bol suudlaa uter turgen tavij ugsun ni deer dee yadaj es surtahuunaa bodood

Avatar

Сонгогч 2018-11-26 103.57.93.209

Одоо чи юу гэж донгодоод ард түмэн чамайг мэддэг болсоон. Юманд цаг хугацаа, хэмжээ хязгаар гэж бий. Одоо хэл амгүйхэн шиг ажил албанаасаа зайлаад өгвөл төр цэвэршихэд бага ч гэсэн хувь нэмэр болох байх шүү. Дарга л хийхгүй бол үхчих гээд байна уу, аан?

Avatar

Зочин 2018-11-26 66.181.180.88

Tuvshin bailgah ni chamaas l shaltgaalna daa, ard tumen diilenhi olonhi ni chamd durgui bgaag oilgood ajlaa uguud yavchihval tor tuvshin boloh geed bna

Avatar

иргэн 2018-11-26 64.119.16.238

Улс орныг авч яваа төрийн хүн ийм нуруутай суурьтай байх ёстой шүү. Бэлтгэгдсэн түшээ гэж үздэг дээ. Ард түмэндээ хандаж сайхан үг хэлжээ баярлалаа. Түмэн олны төлөө яваа хүмүүсээ битгий муу элдвээр хэлцгээ. Тун амаргүй алба шүүдээ.Туршлагагүй хүмүүс төрийг сүйдлэнэ, ард иргэд хохирно. Төрөө төвшин байлгацгаая.

Avatar

mgl 2018-11-26 202.9.42.116

огт үнэмшилтэй сонсогдохгүй юм. хийсэн нүгэл нь дэндүү их болж дээ.

Avatar

zochin 2018-11-26 66.181.179.106

ene durak zaylji mongolchuudyg bayarluulaasay

Avatar

zochin 2018-11-26 66.181.179.106

ene durak zaylji mongolchuudyg bayarluulaasay

Avatar

zochin 2018-11-26 66.181.179.106

ene durak zaylji mongolchuudyg bayarluulaasay

Avatar

Зочин 2018-11-26 64.119.26.196

HUTSAACHEE. YU BICHEED BAINAA ENIIGEE HURDAN ZAILUULAARAI

Avatar

Оюунаа 2018-11-26 182.160.1.107

Монголоо хөгжүүлье гэсэн сэтгэлтэй нь Энхболдоос харагддаг юм. Үнэхээр язгуурын Монгол төрийн хар хүн бол М.Энхболд мөн. Хүүк бол сагсуу түрэмгий яавч төрийн хар хүнд байхааргүй тэнэг тэнэг юм ярьдаг. Хулгайчийн хуьд бол хоёулаа хулгайч. Гэр бүл үр хүүхдээ аятайхан авч явахад цалин нь яавч хүрэлцэхгүй учраас яах ч аргагүй хусдаг биз ээ.

Avatar

Зочин 2018-11-26 103.57.94.46

тэгээд яахав ингээд л үр удамаа дамжуулан, хулгайлаад байг уу, Зайл цаашаа

Avatar

Монгол 2018-11-26 192.82.64.251

Энэ нехед Энхбаярын зиндаанд хурэх гэсэн хегийн амбицтай эцгийнхээ зиндаанд яагаад ч хурэхгуй гэдгээ ойлгох толгой даанч байхгуй луйварчид Еренхийлегч Еренхий сайд Их хурлын дарга гээд бугдийг нь хийж узэх гэсэн хегийн амбицтай гэдэг нь илт байдаг

Avatar

Дэрмээ 2018-11-26 122.201.24.175

Уг нь хүнийхээ хувьд мужик л гэдэг юм билээ.Хүүктэй харьцуулашгүй гэж.Даанч хүрээлүүлж байгаа хүмүүс нь итгэл даахгүй тавьтаргүй нөхдүүд юм даа.Тэдний болчимгүй үйлдлүүдээс болоод л нийгэмд нэр хүнд нь навс уначихлаа.Тэр цогзолмаа, сандуй, батсуурь,алимаа энэ тэр гээд л даанч найгүй нөхдүүд.

Avatar

Зочин 2018-11-26 103.57.94.46

Баасан дээр ялаа л шавдаг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж