Долоо хоногийн өрнийн зурхай /2018.XI.26-2018.XII.2/

Хуучирсан мэдээ: 2018.11.26-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн өрнийн зурхай /2018.XI.26-2018.XII.2/

Долоо хоногийн өрнийн зурхай /2018.XI.26-2018.XII.2/

ХОНЬ

Хэрвээ та хонины ордод төрсөн бол энэ долоо хоногт эцэг эх, хамаатан саднуудынхаа хооронд үүссэн таагүй харилцаанд оролцох магадлал өндөр байна. Хоёр талыг эвлэрүүлэхийн тулд таны тусламж, зөвлөгөө хэрэгтэй болно. Энэ бүхний эцэст гэр бүлийн дотоод уур амьсгал сайжирч, таны сэтгэл санаа аз жаргалаар бялхана. Мөн гэр бүл болон өөрийн мөнгө санхүүтэй холбоотой чухал шийдвэрүүдийг гаргах долоо хоног юм. Ер нь төлбөр тооцоо, мөнгө санхүүтэй холбоотой асуудлуудыг шийдвэрлэхэд тохиромжтой байх болно. Ганц бие хонинуудын хувьд долоо хоногийн дундуур өөр хотоос юм уу, өөр улсаас таны амьдралд онцгой нэгэн таныг зорин ирэх болно. 35-аас дээш насныхан маш чухал сонголтын өмнө ирээд байна. Оновчтой сонголт хийж чадахгүй бол дараа сард таныг таагүй үр дүн хүлээж байж магадгүй.

ҮХЭР

Энэ долоо хоногт үхрийн ордныхон хэн нэгэнтэй маш ноцтой маргалдсанаас болж та хоёрын харилцаа түр зуур эсвэл бүр мөсөн төгсөж болзошгүй байна. Таны ёс суртахуун, дотоод сэтгэлийг шалгах долоо хоног байх болно. Долоо хоногийн турш таныг гайхшруулсан, догдлуулсан үйл явдлууд өрнөнө. Таны хүүхэд эсвэл ач зээтэй тань холбоотой таагүй мэдээ дуулдаж магадгүй. Гэхдээ энэ бүхэнд та буруугүй гэдгийг мэдэх хэрэгтэй. Мөнгө санхүүгийн хувьд дэвшилттэй байж, мөнгөнөөс болоод шийдэж чадахгүй байсан асуудлуудаа шийдвэрлэж чадна. Шинэлэг санаа эсвэл онцгой уран сайхны бүтээл гаргахыг зорьж байгаа хүмүүст мөн сайхан цаг тохиож байна. Долоо хоногийн сүүлээр ганц бие хүмүүс өөрт тохирсон сайхан хүнтэй учирч болзошгүй.

ИХЭР

Долоо хоногийн эхнээс өөртөө хяналттай байж хийж бүтээж байгаагаа сайтар нягталж хийх хэрэгтэй. Ажлын өдрүүдээр хэн нэгнийг хөндлөнгөөс оролцуулахгүй байх тал дээр анхаар. Уулзалт, бичиг цаасны ажлаа цэгцэл. Учир нь бүх зүйл байрандаа байх ёстой. Ажлын газрын нөхөрлөл улам сайжирна. Долоо хоногийн дундуур ойр дотны хэн нэгэн чинь холын аялал хийж магадгүй. Өөрийнхөө сэтгэл зүрх, зөн билэгтээ анхаарал тавь. Энэ долоо хоног таны зөн билэг ихэвчлэн зөв байна. Долоо хоногийн сүүлээр хуультай холбоотой асуудлууд үйл ажиллагаанд тань сэтгэлийн дарамтыг бий болгож магадгүй. Сэтгэл хөдөлгөсөн төсөл төлөвлөгөөний гайхалтай эргэлт таныг өөрөө бахархахад хүргэнэ, ялангуяа бусад хүмүүс таныг оргил өөд гарна гэж төсөөлөөгүй байсан бол. Мөнгө санхүүгийн хувьд ч таатай байх нь. Эрүүл мэнддээ анхаарах долоо хоног.

МЭЛХИЙ

Долоо хоногийн эхээр хойшлуулсан ажил шийдвэрлэгдээгүй асуудлууд таныг хүлээж байна. Үүнийг шийдэхийн тулд багагүй цаг хугацаа санхүүгийн зардал шаардагдана. Хуанли тань төрөл бүрийн зүйлсээр үргэлж хурдан дүүрч байдаг тул гэрээс гадуурх чөлөөт цагийн үйл ажиллагаандаа сэтгэл хөдөлгөм зүйл нэмэхэд гэмгүй. Хэн нэгэн чухал хүнтэй уулзахдаа үг хэлээ бодож яриарай. Тэр байтугай тоглоомоор хэлэх гэж буй үгэндээ хүртэл анхаарал тавиарай. Чухал гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурахаас өмнө үл ойлголцол гарч болзошгүйг анхаар. Таны эрч хүч хангалттай сайн байгаа тул бараг уулыг ч эргүүлж чадна. Харин долоо хоногийн сүүлээр таныг харшил юм уу хөнгөн ханиад хүлээж байна. Үүнд өртөхгүй байхын тулд шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэж, шаардлагатай бол эмчээс зөвлөгөө аваарай. Мөнгө санхүүдээ хянамгай хандах хэрэгтэй. Хэт үрэлгэн байх хэрэггүй.

АРСЛАН

Танд өөрийгөө илэрхийлэхэд их хүч шаардахгүйгээс гадна зүрх сэтгэлээ юу юунаас ч эрхэмд тооцохыг зөвлөе. Ихэд өрсөлдөөнтэй байх бөгөөд гадаад хүмүүс, томоохон хэмжээний бизнес эрхлэгчид болон нийгмийн дээд давхаргын хүмүүстэй уулзаж ярилцана. Долоо хоногийн дундуур нүүдэл суудал хийх шийдвэр гаргаж магадгүй ч илүү тав тухыг олж чадахгүй бол одоо байгаа байдалдаа дасан зохицохыг зөвлөж байна. Өөрийн сурч мэдсэн зүйлээ өдөр тутмын амьдралдаа бодитоор хэрэгжүүлж эхэл. Хүүхдээ сургууль дээр нь очиж дэмжих, гэр бүлээрээ баяр наадам тэмдэглэх гэх мэт ажил дээр та өөрийн зохион байгуулах чадвараа бусдад харуулж тэдэнд эерэг сэтгэгдэл төрүүлж, анхаарлын төвд байх болно. Таны урлагийн мэдрэмж маш өндөр байгаа хэдий ч та өөртөө хангалттай итгэлгүй байгаа бололтой. Санаа зовохоо больж, юу хүснэ түүнийгээ л хий. Бүхий л түвшинд харилцаа холбоогоо нээ.

ОХИН

Долоо хоногийн эхэн үеэр єндєр албан тушаалтнуудаас дэмжлэг авах боломж єгєх чухал ажил, урт хугацааны тєсєл дээр ажиллахад тохиромжтой. Ажил хэргийн уулзалт, хэлэлцээр, шалгалт зэрэгт маш нухацтай, анхааралтай хандахгvй бол алдаа гаргах эрсдэл єндєр байна. Мєн ойр дотныхоо хvмvvст анхаарал тавьж, илvvтэй дотно харьцахад буруудахгvй. Харин долоо хоногийн дунд vе нь санхvvгийн асуудлыг шийдэхэд тохиромжтой. Мєн зээлдүүлсэн мөнгөө буцааж авах, санхvvд нэмэлт зузаатгал орж ирэх зэрэг зүйлс гарч магадгvй. Бие даан шинэ зvйлд суралцах хүсэл их байх тєдийгvй vр дvн нь ч єндєр байна. Томилолтоор явахад тохиромжтой ч амрах зорилгоор замд гарах хэрэггvй байх. Хувийн асуудлаа умартан ажил хэрэгтээ бvх анхаарлаа хандуулах зэргээр ойр дотныхоо хvмvvсээс холдох нь танд муугаар тусна гэдгийг анхаараарай. Энэ ордны зарим хvнд хань ижилтэйгаа хамтран санхvvгийнхээ асуудлыг шийдэх хэрэг гарч магад. Долоо хоногийн сvvл vе нь хувийн амьдралд єєрчлєлт, шинэчлэл авчирсан vе. Ойр дотныхоо хvмvvст анхаарал халамж тавь. Сайтар тєлєвлєж чадвал мэргэжлийнхээ салбарт амжилтанд хvрэх боломжтой. Долоо хоногийн туршид бие махбодио эрүүлжүүлэх арга хэмжээ авч, дотор эрхтэндээ анхаарал хандуул. Зvрх, уушиг хамгийн эмзэг байна.

ЖИНЛҮҮР

Долоо хоногийн ихээр жинлүүрийн ордныхон хvмvvстэй хэл амаа ололцохдоо тааруухан байна. Тиймээс уулзалтуудаа цєєлєн, хойшлуулж, шинэ хvмvvстэй танилцахаас зайлсхийсэн нь дээр. Анхааралтай, хянуур байж зєн совин гэхээс илvvтэйгээр логик, эрvvл саруул ухаандаа найдан дагаж чадвал боломжуудаа хэрэгжүүлэх, хүслээ биелүүлэхэд ойртож очно. Долоо хоногийн эхний єдрүүд нь ирээдvй, ялангуяа хувийн амьдралтай холбоотой шийдвэр гаргахад тохиромжтой. Долоо хоногийн дундуур дотоод тав тухыг эрхэмлэхийг юу юунаас илүү зорих хэрэгтэй. Сайтар бодож тєлєвлєсєн ажил хялбар бүтэх бол аз сорьсон алхам хийх хэрэггүй. Эмэгтэйчүүд нь холоос ирсэн мэдээ дуулах бол эрчүүд нь нэлээдгүй зардал шаардсан асуудлыг шийдэх хэрэгтэй болж магадгvй. Долоо хоногийн сүүл vе бага зэрэг бэрхшээл дагуулж магадгүй. Таны ихэмсэг зан, буулт хийхийг үл хvссэн байр суурь тань хайр дурлалын харилцааны тэнцвэрийг алдагдуулж байна. Элдэв уруу таталт, зохисгvй хvслээ уургалж чадвал бусад талаар таатай үе. Тэгээд ч бие барихад тань ямар нэг бэрхшээл үүсэхгvй тєдийгүй биед тань сайнаар тусна.

ХИЛЭНЦ

Хилэнцийн ордныхон энэ долоо хоногт хувийн амьдралд сорилттой тулгарна. Бизнесийн гэрээ хэлцэл бүтэмжтэй байх нь. Орлого нэмэгдэж, хэтэвч зузаарна. Гэр бүл, хайр сэтгэлийн харилцаанд үл ойлголцол үүсч болзошгүй. Биеийн хүчний ажил эрхэлдэг хүмүүс осол аваарт орохоос сэрэмжлээрэй. Долоо хоногийн дундуур үрэлгэн хүмүүс төлөвлөгөөгүй, гэнэтийн сэтгэл хөдлөлөөр хэрэггүй зүйлд мөнгө үрэх магадлалтай тул дэлгүүр хэсэх хэрэггүй л болов уу. Биед илэрсэн аливаа өвчний шинж тэмдгийг үл ойшоох хэрэггүй. Долоо хоногийн сүүлээр танд шинэ ажлын санал ирж магадгүй. Шууд хүлээн авах гэсний хэрэггүй, бүх муу сайн зүйлсийг эргэцүүл. Зөн билэгээ дага. Энэ долоо хоног таны амьдралын туршлага гэхээс илүү дотоод сэтгэлийн тань дуудлага таныг чухал шийдвэр гаргахад эерэгээр нөлөөлөх бололтой.

НУМ

Долоо хоногийн эхээр энэ ордныхон харилцааны хүрээгээ эрс өөрчлөнө. Шинэ найз нөхөд, шинэ ажлын хамтрагчид, ганц бие нумынхны амьдралд онцгой нэгэн орж ирнэ. Хосуудын харилцааны бат бөхийг шалгасан долоо хоног байх болно. Ажил хэргийн хувьд таны өмнө олон зам байгаа боловч аль нь ч танд зөв сонголт шиг санагдахгүй байна. Учрыг нь олоогүй зүйлийнхээ сонголтыг яаран гаргах хэрэггүй. Энэ хооронд дотоод сэтгэлээ сонсохын тулд аль болох ганцаараа цагийг өнгөрүүлэхийг хичээх хэрэгтэй. Эрүүл мэндийн байдал маш сайн байна. Гэр бүлдээ анхаарал халамж тавьж, үр хүүхдэдээ цаг гаргаарай. Тэдэнд таны мөнгө биш хамт байх хугацаа илүү чухал гэдгийг битгий мартаарай. Долоо хоногийн сүүлээр дотны хүмүүстэйгээ амарч, аялал зугаалгад явахад тохиромжтой байх болно.

МАТАР

Гадуур амжуулах ажил ихтэй завгүй долоо хоног болно. Ажилдаа албан тушаал ахих боломж гарч магад. Энэ нь таны өрсөлдөх чадвар нэмэгдсэнтэй холбоотой. Гэр бүл, хайр сэтгэлийн хувьд уур амьсгал хэвийн байна. Найз нөхөддөө цаг гаргах шаардлага гарах бололтой. Сэтгэл санаа тогтворгүй байх тул аливаад хэт яаруу шийдвэр гаргахаас татгалзаарай. Нэг дор олон асуудал шийдэх хэрэгцээ гарснаар нэлээд бухимдангүй нөхцөл байдал үүснэ. Албан бичиг, гэрээ хэлцэлтэй холбоотой ажилд няхуур хандаж, алдаа гаргахаас сэргийлээрэй. Ханиад шуухниаг эс тооцвол эрүүл мэндэд ноцтой асуудал үүсэхгүй. Зарлага орлогоос давж, таны санааг зовоох бололтой. Гэсэн ч энэ нь ирээдүйд оруулж буй томоохон хөрөнгө оруулалт байсныг та хожим ойлгох болно.

ХУМХ

Ажил төрлийн хувьд дундаж долоо хоног байх болно. Таны сэтгэл санаа баярын уур амьсгалаас шалтгаалаад дэврүүн, хөөрүү байх бололтой. Сэтгэл хөдлөлөө дарж ажилдаа төвлөрөхийг од эрхэс танд зөвлөж байна. Өрсөлдөгч, дайснуудаасаа онц болгоомжлох хэрэгтэй. Тэд таны амжилтанд атаархаж, хорон явуулганд оруулж магадгүй байна. Гэр бүлийн дулаан уур амьсгал ажлын стресс, бухимдлыг тань тайлах болно. Мөнгө, санхүүтэй холбоотой асуудлууд хялбар шийдэгдэнэ. Хосуудын харилцаанд ээлтэй долоо хоног. Гэвч нэгэндээ тавих анхаарал, халамжаа сулруулах хэрэггүй. Их олон үйл явдал тохиолдсон, өрнүүн долоо хоног болох тул эрч хүчээ сэлбэж, эрүүл мэнддээ сайтар анхаарч, стресс бухимдлаа дарах хэрэгтэй. Долоо хоногийн сүүлээр бүх зүйл байрандаа орж, та амар амгаланг мэдрэх болно.

ЗАГАС

Долоо хоногийн эхэн vе нь романтик харьцаа үүсгэх, ойр дотны хvмvvстэйгээ уулзахад таатай үе. Энэ үед та тайван, найрсаг байж, хүмүүс урам єгөх хэрэгтэй. Ирээдүйгээ тєлєвлєхєєс зайлсхийх хэрэггүй. Тєлєвлєгєє тань хэрэгжих магадлал єндєр байна. Єнгєрсний талаарх дурсамжаа ой санамжаасаа авч хая. Бизнесмэнүүд болон ажил мэргэжлийнхээ салбарт єндєр амжилтанд хүрэхээр чармайж яваа хүмүүст энэ vед нэн сайн. Ялангуяа реклам, сурталчилгаа, компьютерийн технологийн салбарт ажилладаг хүмүүст их амжилттай долоо хоног байх бололтой. Долоо хоногийн дундуур шинэ ажил эхлэх, үнэт зvйл авах хэрэггүй. Анхандаа маш ашигтай мэт санагдсан наймаа яваандаа ихээхэн алдагдалд оруулж болзошгүй. Ямар ч тохиолдолд намбатай, ухаалаг байж чаддаг хvмvvст энэ долоо хоногт од, эрхэс таатай нєлєє үзүүлнэ. Гэсэн хэдий ч тайван хүмүүсийг хvртэл уурлуулахаар жижиг хэрэг, vл ойлголцол гарч магадгvй байгааг анхаараарай. Нарийн тооцоо, дээд зэргийн нямбай байдал шаардсан ажлыг хийхгүй байсан нь дээр. Тулгарах саад, єрсєлдєгчийн явуулга их байх ч ээдрээтэй ажилд амжилтанд хvрч чадна. Хайр сэтгэлийн асуудалд тайван хандаж, сэтгэл хєдлєлдєє автахгүй байх нь нэн чухал.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж