Хятад, ОХУ-ыг холбосон нөхөрлөлийн гүүр

Хуучирсан мэдээ: 2018.11.26-нд нийтлэгдсэн

Хятад, ОХУ-ыг холбосон нөхөрлөлийн гүүр

Хятад, ОХУ-ыг холбосон нөхөрлөлийн гүүр

Хятад болон ОХУ-ын хилийн хотуудыг холбох “нөхөрлөлийн гүүр” –ийн барилгын ажил 2016 онд эхэлсэн боловч өдгөө хэдэн бетон багана босгосноос өөр ахиц гараагүй байна. Хятадын Хэйхэ хотыг ОХУ-ын Благовещенск хоттой холбох гүүр нь 1,28 км урт бөгөөд 2019 оны аравдугаар сард ашиглалтад орохоор төлөвлөгджээ. Уг гүүр нь хоёр хотыг холбох 19,9 км урт хурдны замын нэг хэсэг бөгөөд нийтдээ 322 сая ам.долларын өртөгөөр босч байгаа аж. Үүний 6.5 км хэсэг нь Хятадын талд, 13.5 км хэсэг нь Оросын нутаг дэвсгэрт багтаж байгаа ажээ.

Гүүрийг ашиглалтад орох хүртэл хоёр хотын хооронд худалдаа наймаа гатлага онгоцоор хийгдэж байна. Хэйхэ хот нь ОХУ-ын талтай 4200 км газраар хиллэдэг ба Амур мөрнөөр зааглагддаг аж. Хэйхэ хот хүртэл Харбинаас галт тэргээр 10 цаг явж хүрдэг. Гүүр ашиглалтад орсноор хоёр талын ачаа тээврийг 10 дахин нэмэгдүүлж, 2020 он гэхэд зорчигчдын урсгалыг хоёр дахин нэмэгдүүлэхийг орон нутгийн албаныхан тооцоолжээ. Хятад, ОХУ-ын худалдааны эргэлт энэ онд 100 тэрбум ам.доллар давах төсөөлөлтэй байгаа.

Хятадад өдгөө дэд бүтцийн томоохон ажлууд Ази-Европыг холбосон “Торгоны зам” эдийн засгийн бүсийн төслийн нэрэн дор хийгдэж байна. Улмаар засгийн газраас дэд бүтцийн төслүүдэд их хэмжээний мөнгө зарцуулж байгаа билээ. Гэвч уг гүүр нь төсөлд багтаагүй. Учир нь гүүр ашиглалтад орсноор Хятад, Монгол, ОХУ-ыг холбох эдийн засгийн корридорын хувьд хууран мэхлэлт болох юм. Гурван улсыг холбох эдийн засгийн корридорыг 2016 онд байгуулсан ба Хятадын Тяньжинь, Монгол Улсын Улаанбаатар, ОХУ-ын Улаан-Үүд хотуудыг авто зам, төмөр замаар холбосон ачаа тээврийн сүлжээг бий болгох зорилготой.

Гүүрийг барих гэрээг анх 1995 онд ОХУ-ын анхны ерөнхийлөгч Борис Ельцин болон Хятадын дарга Жян Зэминь нарыг төрийн эрх барьж байхад үзэглэсэн байв. Өмнө нь тус хэсэгт 1969 онд хоёр орны хооронд хилийн мөргөлдөөн гарч, үл итгэлцлийн эх үүсвэр болж байв. Харин сүүлийн үед хэвлэлүүдээр уг гүүрийн тухай  олонтаа бичигдэх болж, олон нийтийн анхаарлыг татаж эхэлжээ. Гэвч уг гүүр нь хоёр орны найрсаг  харилцааны бэлэгдэл болж сүндэрлэх эсэх нь эргэлзээтэй байна. Оросын мэргэжилтнүүдийн үзэж буйгаар хоёр орны хил дээр хийгдэх бүтээн байгуулалтын том төслүүд бодит ажил болж хэрэгжихэд удаашралтай байдаг бөгөөд ихэвчлэн орон нутгийн санхүүжилттэй байдаг аж. Мөн хоёр орны харилцаа тэнцвэртэй бус, тогтворгүй байлгаас үзвэл гүүр баригдаж ашиглалтад орох нь эргэлзээтэй гэж ажиглагчид үзжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж