УИХ-ын сонгуулийн дараа Ардчилсан нам дотооддоо шинэчлэл өрнүүлсэн. Уг шинэчлэлийн дагуу бүх нийтийн гишүүдийн оролцоотойгоор санал хураалт явуулж С.Эрдэнийг арав орчим жил хуралдаагүй намын Их хурлаараа түүнийг даргаар сонгосон. Тус намын дарга АН-ын дотоод дүрмийг үндэслэн ирэх арванхоёрдугаар сарын 2-нд намынхаа IX Их хурлыг хуралдуулахаар болжээ. Хурлаар улс төрийн өнөөгийн нөхцөл байдлын талаар хэлэлцэж, намын бодлого, шийдвэрийн эсрэг явдаг хүмүүстэй хариуцлага тооцож магадгүй гэсэн албан бус мэдээлэл байна. Тус намын Их хурлын бэлтгэлийг хангах үүргийг намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваанд өгсөн байна.
Б.БАТ
Холбоотой мэдээ