Сүмогийн их аварга гэж монголчууд төдийгөөс өдий хүртэл хүндэлж ирсэн Аса Д.Давгадорж өдгөө Ерөнхийлөгч Х.Баттулгын албан бус зөвлөхөөр ажилладаг. Японд сүмо барилдаж байх үедээ тавьтиргүй зан гаргаж, аргагүйн эрхэнд шахаанд орж зодог тайлсан тэрбээр Монголын улс төрд хөл тавих сонирхолтой. Түүнийг улс төрд чиглүүлж яваа хүн бол Ерөнхийлөгч Х.Баттулга, төрсөн ах Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар. Аваргын бусдад дээрэлхүү, тавьтиргүй зан үе үе олон нийтийн сүлжээнд илрэх нь бий.
Тэрбээр хятад хүнд дургүй гэдгийг нь түүний бичсэн постуудаас амархан гэгч нь олж харж болохоор. Гэвч, үнэн хэрэгтээ аварга мөнгөтэй хятадад бол зодуулж ч чадна, бүр түүнд боол мэт үйлчилж, хүзүү толгойг нь барьж өгөхдөө ч татгалзахгүй. Харин мөнгөгүй монголчуудаа бол хужаа эрлийзээр нь харааж, элдэвлэдэг. Аса аваргын нүүр номонд өрнүүлсөн бяцхан маргаанаас харахад Жак Ма бол цагаач хужаа биш, дэлхийн хүн гэнэ.. Тиймээс мөнгөтэй хужааг ааваа гэж Аса аварга хэзээ нэгэн цагт дуудвал битгий гайхаарай даа. Учир нь аваргын үндсэрхэг үзэл мөнгөтэй хятадын өмнө хугарч болно шүү дээ. Мөнгө бүхнээс хүчтэй гэдэг.
Б.БАТ
Холбоотой мэдээ