Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотноо “KT” корпорацийн барилгад гал гарснаас нийслэлийн баруун интернэт сүлжээ тасарчээ. Өмнөд Солонгосын үүрэн телефоны хоёр дахь том корпорацийн барилга Ахён дүүрэгт оршдог аж. Галыг 10 цагийн дараа бүрэн унтраасан боловч Сөүлийн баруун хэсэг болон Гоян жижиг хотын зарим хэсгийн гар утас болон интернэт тасарчээ. Мөн “KT” операторын кредит картаар үйлчилгээ үзүүлдэг дэлгүүр, кофе шоп зэрэг газруудын төлбөр тооцооны үйл ажиллагаа тасалдсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр гал барилгын сууринаас эхэлж гарсан аж.
Эх сурвалж: Yonhap
Холбоотой мэдээ