7.2 тэрбумын алдагдал хүлээсэн ч нийтийн тээвэр хэвийн ажиллана

Хуучирсан мэдээ: 2018.11.25-нд нийтлэгдсэн

7.2 тэрбумын алдагдал хүлээсэн ч нийтийн тээвэр хэвийн ажиллана

7.2 тэрбумын алдагдал хүлээсэн ч нийтийн тээвэр хэвийн ажиллана

Шатахууны үнийн нэмэгдлээс шалтгаалан нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 17 компанийн алдагдал 5.1 тэрбум төгрөгт хүрч, зээлээр авч байсан шатахуун нийлүүлэгч компани түлш нийлүүлэх боломжгүй болсон тул Даваа гаригаас нийтийн тээврийн үйлчилгээ саатаж магадгүй гэдгийг Том оврын автобус үйлчилгээ эрхлэгчдийн холбооноос энэ сарын 21-нд мэдэгдсэн билээ.

Үүний дараа Нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар нийтийн тээвэр Даваа гаригт үйл ажиллагаагаа зогсоохгүй гэдгийг мэдэгдсэн юм.

Тэрбээр хэлэхдээ, "Том оврын автобус эрхлэгчдийн холбооны төлөөлөлтэй уулзаж, хичнээн төгрөгийн алдагдал үүссэнийг хамтарсан ажлын хэсэг тооцож байна. Урьдчилсан байдлаас үзэхэд төр, хувийн хэвшлийн нийтийн тээврийн үйлчилгээний компаниуд системийн хэмжээнд 7.2 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн байна. Эцсийн дүнг тооцож дууссаны дараа танилцуулна" гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж