ЖДҮчин засгаас жижиг дундчуул хариуцлага нэхэв

Хуучирсан мэдээ: 2018.11.25-нд нийтлэгдсэн

ЖДҮчин засгаас жижиг дундчуул хариуцлага нэхэв

ЖДҮчин засгаас жижиг дундчуул хариуцлага нэхэв

Яг одоо Сүхбаатарын талбайд жагсаал болж байна. Жагсаалд оролцогчид “Үндсэн хуулийн 14.1-т хууль, шүүхийн өмнө Монгол Улсын иргэд бүгд тэгш эрхтэй байна гэж заасан байдаг. Гэтэл хууль жирийн иргэдэд үйлчлээд УИХ-ын гишүүд, төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага тооцохгүй байна.Тэдэнд хариуцлага тооцохыг ард түмэн шаардаж байна” гэлээ.

Цуглаанд Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо, Үндэсний аж үйлдвэрийн зөвлөл, Монголын зохион бүтээгчдийн нэгдсэн холбоо, “Нэхүүл” нам бус залуусын хөдөлгөөний гишүүд оролцож байна.

Цуглаанаар Засгийн газраас дараах таван зүйлийг шаардаж байна.

  • Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас эрх мэдлээ урвуулан ашиглан зээл авсан  засгийн сайдууд болон УИХ-ын гишүүд, төрийн  албан тушаалтнуудад хариуцлага тооцох
  • Эдгээр хүмүүсийн ЖДҮХС-гаас авсан зээлийг буцаан төлүүлэх
  • ЖДҮХС-гаас зарласан төсөл сонгон шалгаруулалтыг ил тод болгох, санд хуримтлагдсан мөнгийг жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд олгох
  • ЖДҮХС-д Сангийн яамнаас шалгалт хийж байгаа. Шалгалтын дүн өдийд гарсан тул түүнийг ил болгох
  • УИХ нь Үндсэн хуулийн 20 дугаар зүйлд зааснаар хууль батлах ёстой. Гэтэл Жижиг дунд үйлдвэрийг дэмжих хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хууль, Татварын ерөнхий хууль, Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, үйлчилгээ худалдан авах хууль, Хөдөлмөрийн тухай хууль зэрэг баялаг бүтээгч, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд хэрэгцээтэй байгаа хуулийг батлахгүй байна. Энэ нь Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байн. Эдгээр хуулийг он гарахаас өмнө батлах

Дээрх шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд өлсгөлөн зарлах зэргээр тэмцлийн дараагийн хэлбэрт шилжих юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж