Хүйтний улиралд ханиуд томууны тархалт нэмэгддэг. Үүнээс сэргийлэх үр дүнтэй аргын нэг нь томуугийн эсрэг вакцин. Уг вакциныг зургаан сараас дээш бүх насныхан хийлгэх боломжтой. Томуугийн вакциныг хаана, хэдэн төгрөгөөр хийж байгаа талаарх мэдээлэл бэлтгэлээ.
Томуугийн вакциныг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Сайн дурын дархлаажуулалтын кабинетэд 15 мянган төгрөгөөр хийж байгаа бол бусад хувийн эмнэлгүүдэд үүнээс харьцангуй үнэтэй хийж байна. Тухайлбал, “Интермед” эмнэлэгт 45 мянга, “Wellness Med” эмнэлэгт 40 мянга төгрөгөөр томуугийн вакцин хийж байгаа бол “Family Clinic” болон “УБ-Сонгдо”, “Юнимед” зэрэг эмнэлэгт 35 мянга төгрөгөөр хийж байна. Сонирхуулахад, аравдугаар сарын 14-ний байдлаар, нийслэлийн хэмжээнд улирлын томуугийн вакцинд 54 мянган хүн хамрагдаад байгаа юм.
Холбоотой мэдээ