Саудын Арабын хунтайж Мухаммед олны өмнө гарав

Хуучирсан мэдээ: 2018.11.25-нд нийтлэгдсэн

Саудын Арабын хунтайж Мухаммед олны өмнө гарав

Саудын Арабын хунтайж Мухаммед олны өмнө гарав

Сэтгүүлч Жамал Хашоггиг хөнөөсөн хэргээс хойш анх удаа Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мухаммед бин Салман олны өмнө гарч ирлээ. Тэрбээр өнөөдөр Бахрейн улсад айлчлал хийж байна. Айлчлалын үеэр тэрбээр Бахрейн хаантай олон улс, бүс нутаг, хоёр орны хоорондын харилцаа, хөгжлийн асуудлыг хэлэлцэх аж.

Саудын Арабын хаан угсааныхан өнгөрсөн аравдугаар сарын 2-нд Туркийн Истамбул хотноо сэтгүүлчийг хөнөөсөн хэргээс үүдэн олон улсаас ихээхэн шүүмжлэл хүртсэн юм. Саудын Араб гаралтай сэтгүүлч Жамал Хашогги нь угсаа залгамжлах хунтайж болон засгийн газрын Йеменд хийж буй дайныг хурцаар шүүмжлэн нийтлэл бичсэнээс болж алуулсан юм.

Саудын Арабын гадаад хэргийн сайд Абдел аль-Жубейр мэдэгдэл хийж хунтайжийг хийсэн хэргийнхээ хариуцлагыг хүлээхийг уриалсан билээ. Харин Салман хаан түүнийг Саудын Арабтай сайн харилцаатай орнуудад айлчлал хийлгэхээр явуулаад байна. Хунтайж Мухаммед бин Салман ирэх долоо хоногт Аргентин улсад болох Их-20 уулзалтад оролцохоор төлөвлөжээ.

Эх сурвалж: Agence France-Presse

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж