“Дэлхийн мисс” 2016 тэмцээний шилдэг 11 мисст багтаж, одоогоор Монголын миссүүдийн хамгийн дээд амжилтыг тогтоогоод байгаа мисс А.Баярцэцэгийн төрсөн өдөр энэ сарын 29-нд тохионо. Тэрбээр төрсөн өдрийн баяртаа зарцуулах хувийн хөрөнгөөрөө засвар хийх нэн шаардлагатай байгаа төрөх эмнэлгийн өрөөг тохижуулахаар болжээ.
Тэрбээр энэ талаараа өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн байх юм. “Төрсөн өдөр удахгүй болох нь ээ. Тэмдэглэж мөнгө үрэхийн оронд найзуудтайгаа нийлээд энэ жил бас үр бүтээлтэй, хэн нэгэнд хэрэгтэй юм хийчихмээр байна. Юу хийвэл зүгээр вэ? Маш хэцүү нөхцөлд байдаг төрөхийн өрөөнүүдийн зураг яваад байсан. Тийм өрөө тохижуулбал яах бол. Даанч хэнтэй холбогдохоо мэддэггүй ээ. Гоё санаанууд байвал хуваалцаарай найзуудаа”, “Төрөх өрөөндөө засвар хийх нэн шаардлагатай байгаа төрөх эмнэлэгт таньдаг хүнтэй найзууд байвал холбож өгч туслаарай” гэж бичсэн байна.
Р.ДУЛАМ
Холбоотой мэдээ