Европын холбоо Британитай түүхэн гэрээг үзэглэнэ

Хуучирсан мэдээ: 2018.11.25-нд нийтлэгдсэн

Европын холбоо Британитай түүхэн гэрээг үзэглэнэ

Европын холбоо Британитай түүхэн гэрээг үзэглэнэ

Европын холбооны удирдлагууд өнөөдөр Их Британийн ерөнхий сайдтай уулзаж, тус улсыг эвслээс гаргах гэрээнд гарын үсэг зурахаар болжээ. Брюссель хотноо Европын холбооны 27 орны засгийн газрын тэргүүн нар Их Британийн ерөнхий сайд Тереза Мейтэй тусгай уулзалт хийх аж. Их Британийг Европын холбооноос гаргах гэрээг боловсруулахад талууд 17 сарын хугацаа зарцуулж, санхүүгийн харилцаа, иргэдийн эрх, худалдаа, аюулгүй байдал, Хойд Ирландын статус зэрэг олон асуудалд санал зөрчилдсөн юм.

Их Британийг Европын холбооноос гаргах гэрээг үзэглэсний дараа ирэх оны гуравдугаар сард Лондон хотноо парламентаар хэлэлцүүлж баталснаар хүчин төгөлдөр болох аж.

Их Британи улс нь Европын холбоонд элсээд 40 орчим жил болсны дараа эвслээс гарч байна.

Эх сурвалж: Agence France-Presse

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж