Мягмар гаригт хот, засгийн хувь заяаг шийднэ

Хуучирсан мэдээ: 2018.11.25-нд нийтлэгдсэн

Засаг огцруулах асуудал

Мягмар гаригт хот, засгийн хувь заяаг шийднэ

Мягмар гаригт хот, засгийн хувь заяаг шийднэ

Энэ сарын 23 буюу өнгөрөгч Баасан гаригт хотын дарга Су.Батболдыг огцруулах, мөн Төрийн байгуулалтын байнгын хороогоор Засгийн газрыг огцруулах асуудал аль аль нь хойшлогдож, ирэх Мягмарт хэлэлцэхээр болсон. Нийслэлийн Засаг дарга Су.Батболдыг огцруулахаар МАН-ын Удирдах зөвлөл шийдвэрээ гаргасан бөгөөд НИТХ-аар энэ асуудлыг хэлэлцээд хойшлуулав. Учир нь, НИТХ-ын  төлөөлөгч Э.Бат-Үүл "Монгол Улсыг Ерөнхий сайдаас НИТХ төлөөлөгч бид  асуулт асууж, хариулт авах эрхтэй. НИТХ-ын төлөөлөгч бол иргэдээсээ сонгогдсон хүмүүс. Иймд ээлжит бус хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд оролцох хүртэл АН бүлэг завсарлага авч байна” гэв. Ингээд хотын даргыг огцруулах асуудлаар төлөөлөгчид завсарлага авснаар ирэх долоо хоногт хэлэлцэхээр болсон юм. Харин УИХ-ын нэр бүхий гишүүдээс өргөн барьсан засаг огцруулах асудлыг хуулийн дагуу Төрийн байгуулалтын байнгын хороогоор эхэлж хэлэлцэх ёстой. Тиймээс ирэх долоо хоногийн гол сенсааци нь Ерөнхий сайд, хотын даргыг огцруулах асуудал байх нь .

 Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж