Польшоос 200 сая жилийн өмнө амьдарч байсан аварга амьтны яс олджээ | News.MN

Польшоос 200 сая жилийн өмнө амьдарч байсан аварга амьтны яс олджээ

Хуучирсан мэдээ: 2018.11.24-нд нийтлэгдсэн

Польшоос 200 сая жилийн өмнө амьдарч байсан аварга амьтны яс олджээ

Польшоос 200 сая жилийн өмнө амьдарч байсан аварга амьтны яс олджээ

Эрт галавын үед үлэг гүрвэлүүдтэй зэрэгцэн оршиж байсан аварга биет мөлхөгч амьтны ясыг Шведийн Уппсала их сургууль, Польшийн шинжлэх ухааны академийн хамтарсан археологичдын баг Польшийн нутаг дэвсгэрээс олжээ. “Тэдний энэхүү гайхалтай нээлт нь эрт галавын үеийн үлэг гүрвэлээс бусад төрлийн амьтдын тухай ойлголтыг өөрчилж байгаагаараа ач холбогдолтой юм” гэж “Шинжлэх ухаан” сэтгүүлд нийтэлжээ.

Триассын галавын үед буюу 200 орчим сая жилийн өмнө амьдарч байсан уг амьтны хамгийн том нь есөн тонн орчим жинтэй бөгөөд хэмжээ нь заантай ойролцоо гэнэ.Нэрийг нь Лисовициа Бояани гэж шинжлэх ухаанд бүртгүүлсэн нь олдворыг анх олсон Польшийн Лисовице тосгоны нэр, мөн Германы анатомич Людвиг Хайнрих Боянусын нэрний хослол ажээ. Лисовициа Бояани нь жижиг мэрэгч шиг хэмжээтэйгээс эхлээд аварга том зааны хэмжээтэй хүртэл олон төрөл байсан байна.

 

Эх сурвалж: www.sciencemag.org

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж