Таныг жирэмсэн байх хугацаанд буюу төрөхийн өмнөх үед үзүүлэх эрүүл мэндийн цогц тусламжийг жирэмсний хяналт гэж нэрлэдэг. Энэ тусламжийн хүрээнд таны жирэмсний явц дах биеийн байдал болон таны хүүхдийн өсөлт хөгжил зэргийг хянадаг. Ингэснээр таны биед гарч болох эмгэгүүдийг эрт үед нь илрүүлж шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авах боломжтой юм. Тиймээс эмчийн хяналтад заавал ороорой гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас уриалжээ.
Холбоотой мэдээ