Путинд захидал бичсэн охин амиа хорложээ

Хуучирсан мэдээ: 2018.11.24-нд нийтлэгдсэн

Путинд захидал бичсэн охин амиа хорложээ

Путинд захидал бичсэн охин амиа хорложээ

ОХУ-ын Сафоново хотод 14 настай Наташа Хатченкова гэх охин арваннэгдүгээр сарын 18-ны өдөр гэрийнхээ ойролцоох нэгэн орон сууцанд дүүжлэгдсэн байдалтай олджээ. Тус орон сууцны оршин суугчид охиныг анх олж цагдаад дуудлага өгсөн байна.

Охин өөрийгөө егүүтгэхээс хэд хоногийн өмнө ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд захидал бичсэн байв. Тэрээр захидалдаа орон нутгийн эмнэлэгт сувилагчаар ажилладаг ээжийнх нь цалин маш бага учраас хоёр хүүхдийнхээ наад захын хэрэгцээг хангаж чаддаггүй. Тэдний амьдрал үнэхээр хэцүү байгаа тухай бичжээ. Охины захидлын хүлээн авсан ерөнхийлөгчийн захиргааны хүмүүс тус эмнэлгийг шалгах даалгавар өгсөн байна. Харин үүний үр дүнд эмнэлгийн удирдлагууд ээжийг нь хэд хэдэн удаа дуудан донгодсон гэнэ.

Наташагийн төрсөн эгч Юлиягийн хэлснээр тус захидал Наташа охины хүнд хэцүү амьдралын сүүлчийн итгэл найдвар байжээ. Мөн өмнө нь орон нутгийн эрх баригчдаас удаа дараа тусламж хүсэж байсан ч тэд огтхон ч авч хэлэлцээгүй байна. Үүнээс гадна охин хараа муутай, илүүдэл жинтэй байснаас болж ангийнхан нь түүнийг байнга шоолдог байжээ. Ангийн багш, сургуулийн сэтгэл зүйчид охинд огт анхаарал хандуулдаггүй байсан байжээ.

Наташа охины амиа хорлосон явдалд хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд түүний сурч байсан сургуулийн удирдлагууд, орон нутгийн иргэдтэй харилцах ажилтнууд болон эмнэлгийн удирдлагуудад хариуцлага тооцож  магадгүй гэнэ.

Эх сурвалж: davinadiaries

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
62
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж