Шатрын их мастерууд оюун ухаанаа уралдуулж байна

Хуучирсан мэдээ: 2018.11.24-нд нийтлэгдсэн

Шатрын их мастерууд оюун ухаанаа уралдуулж байна

Шатрын их мастерууд оюун ухаанаа уралдуулж байна

Шатрын их мастерууд төрийн ордонд оюун ухаанаа уралдуулж байна. Улс тунхагласны 94 жилийн ойн баярыг тохиолдуулан, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буй Түргэн болон түргэвчилсэн (рапид, блиц) тоглолтын улсын аварга шалгаруулах тэмцээнд Их мастер Б.Хатанбаатар, Д.Шаравдорж, Ц.Батчулуун, Б.Мөнгөнтуул, А.Энхтуул, Б.Амина тэргүүтэй шатарчдаас гадна ахмад, өсвөрийн олон улсын цолтой мастерууд, 1800-гаас дээш чансаатай шатарчид оролцож буй юм.

Тэмцээнд өндөр чансаатай тамирчид оролцож, цар хүрээ нь жилээс жилд нэмэгдэж байна

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд У.Бямбасүрэн "Анхдугаар үндсэн хуулиа баталж, Монгол Улсаа тунхагласан баярын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор улсын аварга шалгаруулах шатрын тэмцээнийг Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн цогцолборт зохион байгуулж байна. Энэ тэмцээнд өндөр чансаатай тамирчид оролцож, цар хүрээ нь жилээс жилд нэмэгдэж байна" гээд тамирчдад амжилт хүслээ. Тэмцээн хоёр өдөр үргэлжилж, маргааш аваргууд тодорно.

Дэлхий нийтээр шатрын тэмцээнийг стандарт, рапид, блиц гэсэн гурван төрлөөр зохион явуулдаг бөгөөд өнөөдрийн рапид, блиц төрөл нь тамирчдаас хурдан сэтгэх чадвар, аваалж самбаа, хурдан хөдөлгөөн шаарддаг онцлогтой, үзэгч олонтой тэмцээн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж