Хүүхдийн эсрэг гэмт хэргийн ихэнх хувийг хойд эцгүүд үйлддэг

Хуучирсан мэдээ: 2018.11.24-нд нийтлэгдсэн

Хүүхдийн эсрэг гэмт хэргийн ихэнх хувийг хойд эцгүүд үйлддэг

Хүүхдийн эсрэг гэмт хэргийн ихэнх хувийг хойд эцгүүд үйлддэг

Хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн тоо сүүлийн таван жилд 12.3 хувиар өсжээ. Энэ төрлийн гэмт хэрэг 2014 онд нийт үйлдэгдэж буй хэргийн 9.8 хувийг эзэлж байсан бол өнгөрсөн оны байдлаар 31.4 хувийг эзлэх болжээ. Статистик мэдээллээр 2013-2017 оны хүүхдийн эсрэг 7242 хэрэг бүртгэгдэж, 7354 хүүхэд хохирсон байна. Үүнээс хүчин, хар тамхины хэрэг давамгайлж буйг холбогдох албаны хүмүүс хэлж буй юм.  Хууль сахиулахын их сургуулийн удирдлагын академийн профессор доктор Ю.Бадамхандын хэлснээр “Хүүхдэд ээлгүй орчин бий болоод удаж байна. Насанд хүрээгүй хүний эсрэг үйлдэгдэх гэмт хэргийн 76.4 хувь нь хүчиндэх, биед нь хүнд гэмтэл учруулах гэдэг ангилалд хамаарч байсан. Нийт хэргийн дийлэнхийг нь буюу 41.3 хувийг хойд эцгүүд үйлдэж байна. Мөн төрсөн хүүхдээ зодож, гэмтээх, хүчиндэх тохиолдол нийт хэргийн 36.4 хувийг эзэлж буй. Харин хүүхдийг албадан хөдөлмөр эрхлүүлэх гэмт хэрэг сүүлийн таван жилд ер бүртгэгдээгүй”  гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж