Мөс цөмөрч, тууж явсан бүх мал нь осолджээ

Хуучирсан мэдээ: 2018.11.24-нд нийтлэгдсэн

Мөс цөмөрч, тууж явсан бүх мал нь осолджээ

Мөс цөмөрч, тууж явсан бүх мал нь осолджээ

Ус цаг уур орчны хүрээлэн болон Онцгой байдлын ерөнхий газраас иргэдийг мөсөн дээгүүр зорчихгүй байхыг сануулж буй. Энэ жил өмнөх жилүүдээс урт намар тохиосон тул гол мөрөн, мөсний зузаан хүн мал, техник явахад аюулгүй байхуйц хэмжээнд хүрч чадахгүй гэж мэргэжилтнүүд зөвлөж байгаа юм.

Одоогоор гол, нууруудын гадарга л мөстөж хөлдсөн байгаа аж. Энэ сарын 21-нд Увс аймгийн Улаангом сумын Чандмань багийн Улаан толгойн голд мөс цөмөрч тууж явсан мал нь осолдсон байна. Тариалан сумын Хархираа багийн харьяат иргэн О, Ц нар нь орой 20.00 цагийн орчимд 44 ямаа, 14 хонь, 58 бог мал тууж яваад мал нь осолджээ. Энэ тухай дуудлага аймгийн Онцгой байдлын газарт 21.40 цагийн орчимд ирсний дагуу 10 алба хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр очиж, 30 минут ажиллан, хорогдсон 56 бог малын сэг зэмийг гаргажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж