Хоёрдугаар дайны үеийн шоронгийн харгалзагчид ял онооно | News.MN

Хоёрдугаар дайны үеийн шоронгийн харгалзагчид ял онооно

Хоёрдугаар дайны үеийн шоронгийн харгалзагчид ял онооно

Хоёрдугаар дайны үеийн шоронгийн харгалзагчид ял онооно
(FILES) In this file photo taken on April 28, 2015, a barbed wire fence is pictured at the former Nazi concentration camp Mauthausen, northern Austria. German prosecutors on November 23, 2018 charged a 95-year-old man with more than 36,000 counts of accessory to murder over his alleged time as a Nazi concentration camp guard during World War II. The allegations dating from 1944-45 against the accused, identified only as Hans H., concern atrocities committed at the Mauthausen camp in Austria, the Berlin public prosecutor's office said in a statement. / AFP / Joe KLAMAR

Германы прокуророос өчигдөр дэлхийн хоёрдугаар дайны үеэр Нацистуудын хорих газарт 36,000 гаруй хүний хоиорголон хөнөөсөн хэрэгт оролцсон 95 настай Ханс гэх хөгшинд ял төлөвлөжээ. 2011 онд дайны үеийн Нацистуудыг яллах хууль эрх зүйн орчин бүрдсэнээр Германд дайны үеийн гэмт хэрэгтнүүдийг шийтгэх ажил эрчимжсэн бөгөөд хамгийн түрүүнд хорих газрын харгалзагч байсан Украин гаралтай Жон Демяньюк гэгчийг яллаж байжээ.

95 настай хөгшний бүтэн нэрийг нь нууцалж байгаа бөгөөд Ханс хэмээн нэрлэгдээд байгаа тэрбээр тухайн үед Австрид байсан Маутхаузены хорих газарт 1944 оны зунаас 1945 оны хавар хүртэл харгалзагчаар ажиллаж байхдаа энэхүү харгислалыг үйлдсэн гэнэ. Энэ хугацаанд нийт 36,223 хоригдол алагдсан байна. Хорих газрын харгалзагч нар энэ үед хорт хий, тариа, галт зэвсэг хэрэглэх гэх мэт аргаар хоригдлуудыг үй олноор нь хоморголон хөнөөж байжээ. Тус хорих ангид нийтдээ 200000 хүн хоригдож байсны 90000 нь алагдсан хэмээн түүхэнд бичигджээ. 1945 оны тавдугаар сард АНУ-ын цэрэг уг газрыг чөлөөлснөөр үлдсэн хоригдлууд амьд гарсан гэдэг.

Эх сурвалж:www.tellerreport.com

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж