Германы прокуророос өчигдөр дэлхийн хоёрдугаар дайны үеэр Нацистуудын хорих газарт 36,000 гаруй хүний хоиорголон хөнөөсөн хэрэгт оролцсон 95 настай Ханс гэх хөгшинд ял төлөвлөжээ. 2011 онд дайны үеийн Нацистуудыг яллах хууль эрх зүйн орчин бүрдсэнээр Германд дайны үеийн гэмт хэрэгтнүүдийг шийтгэх ажил эрчимжсэн бөгөөд хамгийн түрүүнд хорих газрын харгалзагч байсан Украин гаралтай Жон Демяньюк гэгчийг яллаж байжээ.
95 настай хөгшний бүтэн нэрийг нь нууцалж байгаа бөгөөд Ханс хэмээн нэрлэгдээд байгаа тэрбээр тухайн үед Австрид байсан Маутхаузены хорих газарт 1944 оны зунаас 1945 оны хавар хүртэл харгалзагчаар ажиллаж байхдаа энэхүү харгислалыг үйлдсэн гэнэ. Энэ хугацаанд нийт 36,223 хоригдол алагдсан байна. Хорих газрын харгалзагч нар энэ үед хорт хий, тариа, галт зэвсэг хэрэглэх гэх мэт аргаар хоригдлуудыг үй олноор нь хоморголон хөнөөж байжээ. Тус хорих ангид нийтдээ 200000 хүн хоригдож байсны 90000 нь алагдсан хэмээн түүхэнд бичигджээ. 1945 оны тавдугаар сард АНУ-ын цэрэг уг газрыг чөлөөлснөөр үлдсэн хоригдлууд амьд гарсан гэдэг.
Эх сурвалж:www.tellerreport.com
Холбоотой мэдээ