НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Хоёр Солонгосыг холбох төмөр замын төслийн хүрээнд БНАСАУ-д тавьсан зарим нэг хоригийг үл хамаарах онцгой нөхцлийг Сөүлд олгов.
Рёнхап агентлагийн мэдээлж буйгаар, Өнмөд Солонгос Хоёр Солонгосыг холбосон төмөр замыг шинэчлэх, нөхцөл байдлыг дүгнэхэд шаардагдах шатахуун болон бусад материалыг Хойд Солонгосын нутаг дэвсгэрт хүргэх боломж олгохыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс хүссэн байна.
Өмнөд Солонгосын энэ хүсэлтийг НҮБ Аюулгүйн зөвлөл өчигдөр /2018.11.23/ хэлэлцэж, шийдвэрлэжээ.
Хоёр Солонгосын Засгийн газар арваннэгдүгээр сарын сүүл, арванхоёрдугаар сарын эхэнд төмөр замын холболт, шинэчлэлтийн ажлыг эхлүүлэхээр болжээ.
А.АНИР
Эх сурвалж: Yonhap News Agency
Холбоотой мэдээ