“Mines & Money London” чуулганд Уул уурхайн яам болон Эрдэнэс Тавантолгойн удирдлага оролцож байна

Хуучирсан мэдээ: 2018.11.24-нд нийтлэгдсэн

“Mines & Money London” чуулганд Уул уурхайн яам болон Эрдэнэс Тавантолгойн удирдлага оролцож байна

“Mines & Money London” чуулганд Уул уурхайн яам болон Эрдэнэс Тавантолгойн удирдлага оролцож байна

Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу  "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр арилжаалах бэлтгэл ажлын хүрээнд 2018 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдрөөс 29-ний өдөр ИБУИНВУ-ын Лондон хотод зохион байгуулагдах Олон улсын уул уурхай, хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт  “Mines & Money London”-д Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал болон “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Стратеги, хөгжлийн газар хариуцсан дэд захирал Т.Цогтбаяр нар оролцоно.

Уг чуулга уулзалт нь Лондонд 16 дах жилдээ зохион байгуулагдаж байгаа олон улсын уул уурхайн хөрөнгө оруулалтын чиглэлийн хамгийн том арга хэмжээ юм. Уг чуулга уулзалтад нийт 2500 удирдах албан тушаалтан, 100 гаруй ивээн тэтгэгчид, 600 гаруй хөрөнгө оруулагчид, 200 гаруй уул уурхайн компаниуд оролцоно. Чуулга уулзалтын Европ, Ойрхи Дорнод, Азийн арга хэмжээний үеэр дэд захирал Т.Цогтбаяр хөрөнгө оруулагчдад Тавантолгой орд, ордын үнэ цэнийг нэмэгдүүлэх төслүүд болон “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааг арилжаалахтай холбоотой танилцуулга илтгэл тавина.

Мөн компанийн үйл ажиллагааг сурталчилан 24 м.кв бүхий бүхээг ажиллуулж хөрөнгө оруулагчдад  мэдээлэл өгөх юм байна.

Чуулганы үеэр EMR Capital компани болон томоохон хөрөнгө оруулагчидтай уулзалт хийж, мэдээлэл өгөх ажээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж