“Агтана хүрээт” адуучдын тэмцээн анх удаа зохион байгуулагдлаа

Хуучирсан мэдээ: 2018.11.24-нд нийтлэгдсэн

“Агтана хүрээт” адуучдын тэмцээн анх удаа зохион байгуулагдлаа

“Агтана хүрээт” адуучдын тэмцээн анх удаа зохион байгуулагдлаа

Сүхбаатар аймгийн ИТХ-аас аймгаа "Монгол адууны өв соёлын төв" болгон зарласантай холбоотойгоор “Агтана хүрээт” адуучдын тэмцээн, олон улсын гэрэл зургийн фестивалийг арваннэгдүгээр сарын 17,18-ны өдрүүдэд Дарьганга суманд зохион байгуулсан байна.

Монгол Улсын соёлын өв, үндэсний тусгаар тогтнолын бэлэг тэмдэг болсон монгол адуу, түүнийг дагасан соёл уламжлалаа үр хойчдоо өвлүүлэн үлдээх, хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, гэрэл зургийн хальснаа мөнхлөн үлдээж олон улсын хэмжээнд сурталчлан таниулах, хил орчмын аялал жуулчлалын маршрутыг тогтоож тогтвортой хөгжүүлэх зэрэг зорилгоор энэхүү арга хэмжээг анх удаа зохион байгуулсан байна.

Тус тэмцээнд Сүхбаатар аймгийн 13 сумын үндэсний өв соёлоо тээгч ирээдүй болсон шилдэг адуучин залуус чимэн оролцож, эр бяр, хурд хүч авхаалж самбагаа сорин өрсөлдсөнөөс Түмэнцогт сумын адуучин н.Дамчаасүрэн тэргүүлж, Дарьганга сумын адуучин Э.Ганхуяг удаалж, Асгат сумын адуучин М.Содномдоо гуравдугаар байранд шалгарч шилдэг адуучдаар шалгарлаа.

Мөн хос морьтнуудын үзүүлбэр, адуу дэллэх, азарга тавих ёсон үйлдэх арга хэмжээ зохион байгуулагдлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж