Нийслэлээс нүүсэн иргэддээ 27 мянган ам.доллар олгож магадгүй

Хуучирсан мэдээ: 2018.11.24-нд нийтлэгдсэн

Нийслэлээс нүүсэн иргэддээ 27 мянган ам.доллар олгож магадгүй

Нийслэлээс нүүсэн иргэддээ 27 мянган ам.доллар олгож магадгүй

Японы Засгийн газар нийслэл хотынхоо хүн амын нягтралыг бууруулахын тулд Токиогоос нүүсэн иргэн тус бүрт мөнгө төлж магадгүй гэнэ. NHK суваг Пүрэв гаригт /2018.11.22/ Токиогийн 23 дүүргээс гадагш нүүж амьдрахаар шийдсэн иргэнд гурван сая иен буюу 27 мянган ам.долларын урамшуулал өгөх санаачилгыг эрх баригчид хэлэлцэж байгаа тухай мэдээлжээ.

Японы хүн амын гуравны нэг нь нийслэл Токио болон түүний ойр орчимд амьдарч байна. Токио хотод өдгөө 38 сая хүн амьдарч байгаа аж. Өнгөрсөн онд Нагасакигаас бусад Японы бүх бүс нутгуудад гадаад иргэдийн тоо нэмэгдсэн нь нийт оршин суугчдын өсөлтөд нөлөөлсөн бол ганцхан Окинава мужид төрөлт нь нас баралтаас давж, хүн амын бодитой өсөлт ажиглагджээ.

Сүүлийн хэдэн арван жил Японы Засгийн газар нийслэлийнхээ хүн амын нягтаршлыг бууруулахад нухацтай хандаж байгаа бөгөөд хүн ам цөөтэй, хөгжил дэвшил муутай бүс нутгуудыг хөгжүүлэх “Бүс нутгийн хөгжил” нэртэй хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. Мөн татварын хөнгөлөлт, нүүлгэн шилжүүлэлтийн зардлыг нь даах зэрэг олон арга хэмжээг авч хэрэгжүүлээд байна.

Засгийн газраас ажил хөдөлмөр эрхлэх чадваргүй, өндөр настнуудаа нийслэлээсээ гаргахыг эрмэлзэж байгаа бол эсрэгээрээ сүүлийн үеийн залуучууд, Токиогийн унаган иргэд нь их хотын амьдралаас залхан илүү амьдралын өртөг багатай, амгалан тайван, өрсөлдөөн багатай орон нутгийг зорих хүсэлтэй болсон гэнэ. Жижиг хотуудад иргэд хувийн бизнесээ эхлүүлэхэд хурдан өсөн дэвших боломжтой байдаг бөгөөд өрсөлдөөн ч бага байдаг тул залуучууд ийнхүү орон нутаг руу татагдах болжээ.

Эх сурвалж: qz.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж