ХДХВ-ын халдвар авсан иргэд хожуу үедээ оношлуулж байна | News.MN

ХДХВ-ын халдвар авсан иргэд хожуу үедээ оношлуулж байна

Хуучирсан мэдээ: 2018.11.23-нд нийтлэгдсэн

ХДХВ-ын халдвар авсан иргэд хожуу үедээ оношлуулж байна

ХДХВ-ын халдвар авсан иргэд хожуу үедээ оношлуулж байна

Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/ болон “Залуус эрүүл мэндийн төв”-өөс өнөөдөр /2018.11.23/ бэлгийн замын халдвар өвчин болон ДОХ-ын тархалтын талаар мэдээлэл хийлээ.

Дэлхий дахинд жилд 357 сая хүн бэлгийн замын хламид, заг хүйтэн, тэмбүү, трихомониадаар өвчилдөг байна.

Харин Монголд 15-49 насны жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд тэмбүүгийн тархалт Ази Номхон далайн баруун эргийн бүсийн орнуудынхаас 5 дахин өндөр байна. Тодруулбал, 2015 онд төрөлхийн тэмбүүгийн тохиолдлоор 19 нярай, 2016 онд 15 нярай, 2017 онд 13 нярай энджээ.

Тэгвэл ХДХВ-ийн халдвартай хүн 584 байх магадлалтай аж. Одоогоор 38 хувийг л илрүүлсэн.  Өнгөрсөн онд ХДХВ-ын халдвар авч бүртгэгдсэн тохиолдлын 44 хувь нь ДОХ-ын үе шатандаа буюу өвчний хожуу үедээ оношлуулжээ. Өнгөрсөн аравдугаар сард ХДХВ/ДОХ-ын хамгийн сүүлчийн буюу 266 дахь тохиолдлыг бүртгэсэн байна.

Эдгээр өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд тохиолдлын бэлгийн харьцаанд орохгүй байх, бэлгэвч хэрэглэх зэрэг зөвлөгөөг өгч байна.

Бэлгийн замаар дамжих халдварыг эмчлүүлэхгүй бол үргүйдэл, умайн гадуурх жирэмслэлтэд хүргэх аюултай тул мэргэжлийн эмчид хандаж, эмчлүүлэх шаардлагатайг мөн зөвлөлөө.

Б.ДЭЛГЭР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж