М.Уранцэцэг мөнгөн медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2018.11.23-нд нийтлэгдсэн

М.Уранцэцэг мөнгөн медаль хүртлээ

М.Уранцэцэг мөнгөн медаль хүртлээ

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулж буй энэ оны сүүлийн “Их дуулга” тэмцээн Японы Осака хотод болж байна.

Өнөөдөр/2018.11.23/ хөнгөн жингийн барилдаанууд болж эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд өрсөлдсөн Гавьяат тамирчин М.Уранцэцэг мөнгөн медаль хүртлээ.

Дэлхийн аварга М.Уранцэцэг эхний тойрогт хийлж, ДАШТ-ий мөнгөн медальт Японы Ёошида Сана, Португалын Мариа Сидерот, БНСУ-ын Юү Жон Кангыг хожиж, финалд үлдсэн. Тэрбээр аваргын төлөө ДАШТ-ий алт, мөнгөн медальт Тонаки Финатай барилдаж, 49 секундэд цэвэр ялагдлаа.

Өнөөдөр барилдсан манай бөхчүүдээс 52 кг-ын жинд барилдсан Л.Сосорбарам шагналт долдугаар байр эзлэв.

Мөн эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд Ё.Басхүү АНУ, Кыргистан болон Казахстаны хоёр бөхийг дараалан ялж, хэсгийн аварга болж хагас шигшээд үлдсэн ч дэлхийн хошой аварга Японы Абе Хифимид ялагдсан. Манай бөх хүрэл медалийн төлөө ОХУ-ын Хаметов Исламтай барилдана.

Тэмцээний хоёр дахь өдөр буюу маргааш эрэгтэйчүүдийн 73, 81, эмэгтэйчүүдийн 57, 63 кг-ын жингийн барилдаан болно.

Осакагийн “Их дуулга”-д 71 орны жүдочид өрсөлдөж байгаагаас манай улсаас эрэгтэй 10, эмэгтэй гурван жүдоч багтсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж