УИХ-ын нэр бүхий 27 гишүүн Ардын Засгийн газрыг огцруулах бичиг өнгөрсөн долоо хоногт өргөн барьсан. Тэд Засгийн газрыг огцруулах зургаан үндэслэлээ УИХ-ын дарга М.Энхболдод танилцуулсан. Засгийн газрыг огцруулах асуудлаар Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2018.11.23/ хуралдах тов гарсан. Гэвч, ирц хүрэхгүй шалтгаанаар ирэх долоо хоногийн Мягмар гаригт хуралдаар болжээ. Даваа гаригт бүх нийтээр амрах тул арваннэгдүгээр сарын 27-нд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж Засгийг огцруулах эсэх асуудлаар шийдвэр гаргах юм байна.
ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРООНЫ ГИШҮҮД:
1.Н.Амарзаяа /Огцруулах гарын үсэг зурсан/
2.О.Баасанхүү/Засаг огцруулахыг дэмжиж байгаа/
3.С.Бямбацогт/Огцруулах гарын үсэг зурсан/
4.Б.Жавхлан/ "ажил хаясан"/
5.Ж.Батзандан/"ажил хаясан"/
6.Г.Занданшатар/"ажил хаясан"/
7.Д.Лүндээжанцан /"ажил хаясан/
8.Ж.Мөнхбат /Огцруулах гарын үсэг зурсан/
9.Б.Наранхүү/Огцруулах гарын үсэг зурсан/
10.Л.Оюун-Эрдэнэ/"ажил хаясан"/
11. О.Содбилэг /Огцруулах гарын үсэг зурсан/
12.Д.Сумъяабазар /"ажил хаясан"/
13.Д.Тогтохсүрэн
14.Д.Хаянхярваа /Огцруулах гарын үсэг зурсан/
15.Н.Цэрэнбат /"ажил хаясан"/
16. Н.Энхболд /"ажил хаясан"/
17. М.Энхболд /Огцруулах гарын үсэг зурсан/
18.Д.Эрдэнэбат /Засаг огцруулахыг дэмжиж байгаа/
19.Ж.Эрдэнэбат / Огцруулах гарын үсэг зурсан/
ЗАСГИЙГ ОГЦРУУЛАХ ЗУРГААН ҮНДЭСЛЭЛ:
1.Засгийн газрын гишүүд, хамаарал бүхийн агентлагуудын албан тушаалтангууд нь ЖДҮХС-гийн хөрөнгийг албан тушаалаа урвуулан ашиглаж, өөрсдийн хамаарал бүхний ААН-үүддээ авсан.
2Үндсэн хуулиар олгогдсон Ерөнхий сайдын үүргээ биелүүлж чадахгүй байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрөө Үндсэн хуулийн хүрээнд ажиллаж чадахгүй буйгаа зарлаж байгаа.
3.Гадаадын иргэнд лиценз зарсан, ЖДҮХС-гаас зээл авсан сайд нартаа хариуцлага авч чадаагүй. Барьцаалагдсан байдалтай ажиллаж байна.
4.Ерөнхийлөгч аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх чиглэлд төсөв тавь гэсэн чиглэл өгмөөр байсан ч тусгаж оруулж ирээгүй. Гэтэл одоо хоригийг хүлээж ав гэж бүлэгтээ тулгасан явдал.
5.Оффшор бүсээс хөрөнгө оруулж ирэх ажил гацсан.
6.Төрийн байгууллага дээр иргэн амиа алдсан, гадны орны байгууллага манай,улсын нутаг дэвсгэр дээрээс хүн хулгайлахыг завдсан байхад Засгийн газар санаачлагагүй ажилласан.
Б.БАТ
Холбоотой мэдээ