Самсунг ажилчдаасаа уучлалт гуйлаа

Хуучирсан мэдээ: 2018.11.23-нд нийтлэгдсэн

Самсунг ажилчдаасаа уучлалт гуйлаа

Самсунг ажилчдаасаа уучлалт гуйлаа

Өмнөд Солонгосын “Самсунг электроникс” компани тус компанийн хагас дамжуулагч болон дэлгэцийн үйлдвэрт ажиллаж байхдаа мэргэжлээс шалтгаалах өвчнөөр өвчилсөн бүх ажилчдаасаа албан ёсоор уучлалт гуйжээ.

“Самсунг”-ийн хагас дамжуулагчийн үйлдвэрийн ажилчид цусны хорт хавдраар нас барсны дараа буюу 2007 оноос тус компанийн үйлдвэрүүд дэх ажлын нөхцөлтэй холбоотой гомдлууд ихээр ирэх болж удалгүй шүүх хурлууд эхэлсэн байна. Хорт хавдар туссан бусад ажилчин нөхөн төлбөр олгохыг, уучлалт хүсэхийг, мөн ийм өвчин тусах эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг шаарджээ.

Нийт 240 хүн хортой нөхцөлд ажиллаж байгаад 16 төрлийн хорт хавдар болон бусад ховор төрлийн өвчнөөр өвчилснөөс 80 нь нас барсан байна. Мэргэжлээс шалтгаалах өвчнөөр өвдсөн ажилчдад  болон нас барсан ажилчдын гэр бүл тус бүрт 150 сая воны нөхөн төлбөр олгохоор болжээ.

Эх сурвалж: news.abs-cbn.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж