Б.Амархүү нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болголоо

Хуучирсан мэдээ: 2018.11.23-нд нийтлэгдсэн

Б.Амархүү нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болголоо

Б.Амархүү нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болголоо

Дуучин Б.Амархүү нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2018.11.23/ Сүхбаатар дүүргийн шүүхэд боллоо. Шүүхээс Б.Амархүү нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах шийдвэрийг гаргаад байна.

Энэ сарын 12-нд Сүхбаатар дүүргийн шүүхэд анхан шатны шүүх хурал эхэлсэн ч шүүх хуралд гэрч, шинжээч оролцуулах шүүгдэгчдийн өмгөөлөгчийн хүсэлтийг шүүх хүлээн авч хурлыг хойшлуулаад байсан юм. Хэргийг сануулахад, Б.Амархүү, түүний менежер Б.Гандаваа нар нь сэтгүүлч Ц.Чойжилсүрэнг зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан хэргээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байсан юм.

НЭМЭЛТ: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Б.Амархүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгалаа. Мөн Б.Гандавааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, оногдууллаа.

Э.АРИУН 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ТэнэглэлТэнэглэл
10
БурууБуруу
6
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж