Талархлын баяраар өөртөө талархсан Трамп

Хуучирсан мэдээ: 2018.11.23-нд нийтлэгдсэн

Талархлын баяраар өөртөө талархсан Трамп

Талархлын баяраар өөртөө талархсан Трамп

АНУ-д жил бүр арваннэгдүгээр сарын дөрөв дэх Пүрэв гаригт “Талархлын баяр”-ыг өргөн тэмдэглэдэг билээ. Энэ өдөр өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 22-ны өдөр тохиож, баярыг тохиолдуулан АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп сэтгүүлчидтэй ярилцлага хийсэн байна. Түүнээс энэ жил хэнд хамгийн их талархаж байгааг нь сэтгүүлч нар асуухад Трамп өөртөө болон гэр бүлийнхэндээ талархаж байгаагаа хэлжээ.

“Сайхан гэр бүлдээ, энэ улс оронд асар их өөрчлөлт хийж чадсан өөртөө талархаж байна. Би энэ улс оронд маш их өөрчлөлт хийсэн. Намайг ерөнхийлөгчийн суудалд суух үеийнхтэй харьцуулбал Америк улс одоо итгэхийн аргагүй хүчирхэг болоод байна шүү дээ. Дэлхийн томоохон удирдагчидтай уулзах үеэр тэд надад хоёр жилийн өмнөх Америк улс одоо хэрхэн өөрчлөгдсөнд итгэж чадахгүй байгаагаа хэлдэг” хэмээн өөрөөрөө бахархан ярьжээ.

Эх сурвалж:CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж