Тайванийн нэрт яруу найрагч, хувраг Юү Сигийн урилгаар Монголын уран бүтээлчид соёлын томоохон арга хэмжээнд оролцсон байна. Энэ тухай Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров нэг сумаар хоёр туулай буудсан үйл явдал боллоо гэж онцолжээ. Түүний хамтаар Морин хуурын чуулгын дэргэдэх “Арга билэг” хамтлаг, тус чуулгын бусад уран бүтээлч, Үндэсний урлагийн их театрын бүжигчид үндэсний болон сонгодог дуу, хөгжим, бүжгийг толилуулсан аж. Тодруулбал, нэрт яруу найрагч Юү Сигийн толгойлдог “Тогоруут уул” XXI зууны олон улсын соёлын форум болон Монгол, Төвдийн соёлын төв хэмээх байгууллагын шугамаар Тайпэй хотод томоохон тоглолт үзүүлсэн байна. Энэ нь Тайвань улсад анх удаа Монголын уран бүтээлчид баг бүрэлдэхүүнээрээ тоглолт хийсэн анхны тохиолдол болжээ.
Холбоотой мэдээ