“Араатны хаан арслан” кино нээлтээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2018.11.23-нд нийтлэгдсэн

“Араатны хаан арслан” кино нээлтээ хийнэ

“Араатны хаан арслан” кино нээлтээ хийнэ

Анх 1994 онд дэлгэцнээ гарч байсан “Араатны хаан арслан” хүүхэлдэйн киног Уолт Дисней компанийн зүгээс ирэх оны зургадугаар сараас шинэ өнгө төрх, илүү бодит дүрслэлтэйгээр дахин амилуулахаар болжээ. Тус киног “Ширэнгэн ойн түүх” буюу Мауглитай адил хосломол дүрслэлээр бүтээж байгаа төдийгүй хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашиглан, ихээхэн хөрөнгө мөнгө зарж хийж байгаагаараа Мауглигаас илүү чанартай, дүрс сайтайгаар бүтээнэ хэмээн Уолт Дисней компанийн зүгээс мэдэгдсэн байна.

“Араатны хаан арслан” кино 1994 онд гарч байсан анхны хувилбар нь “Алтан бөмбөрцөг” кино наадмаас гурван төрөлд,  “Оскар”-аас хоёр төрөлд шагнал авч, амжилт олж байсан билээ.

Ирэх онд нээлтээ хийх тус киног “Ширэнгэн ойн түүх”, “Спайдермэн” зэрэг кинонууд дээр ажилласан Жон Фавро найруулж байгаа юм. Киноны дууг алдарт дуучин Beyonce дуулж, Налагийн дүрд дуу оруулж байгаа юм. Дуучин Beyonce-аас гадна Дональд Гловер, Сет Роган зэрэг алдартнууд киноны дүрүүдэд дуу оруулахаар болжээ.

Трейлэрт өгүүлснээр киноны эхлэл нь анхны хувилбартайгаа адил, Рафики сармагчин төрөөд удаагүй бяцхан Симбаг дээш өргөн, амьтдад харуулж байгаагаар эхэлнэ. Түүнчлэн трейлерийг тайлбарлан ярьж байгаа өгүүлэгч нь 1994 болон 1995 онд гарсан тус киноны анхны хувилбаруудад Муфасагийн дууг оруулсан Жеймс Ийрл Жонес юм.

Уолт Дисней кино компаниас сүүлийн жилүүдэд алдартай хүүхэлдэйн кинонуудыг дахин амилуулах төслийг олноор хэрэгжүүлж байгаагаас зарим үзэгчид “Араатны хаан арслан” киноны трейлерийг хараад тийм ч их баярлаагүй байна. Харин трейлерийн өгүүлэгч нь Жеймс Ийрл Жонес байснаас хүмүүсийн хандалт эрс нэмэгдэж байгаа ажээ.

“Араатны хаан арслан” кино нь 2019 оны долдугаар сарын 19-нд албан ёсоор нээлтээ хийхээр төлөвлөж байна.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж