Төрийн албан хаагчдыг шалгахаар орон нутагт ажиллаж байсан Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Сангийн яамны албан хаагчид энэ сарын 21-22-нд автомашины осолд орсон юм. Хоёр хүний бие хүндэвтэр байсан бөгөөд тэднийг өчигдөр 18.00 цагт Улаанбаатар хотод авчирчээ. Ингэхдээ нисдэг тэргээр тээвэрлэж авчран Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтүүлсэн байна.
Осол тухайн өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас 130 гаруй км-т буюу Архангай аймгийн Цахир сумын Жинст багийн нутаг Солонготын даваа гэх газар шороон замд 20:30 цагийн үед болсон аж.
Тэд 00-79 УБЗ улсын дугаартай “Ланд круйзер-200 маркийн автомашинаар зорчиж явжээ. Гүүрний даланг мөргөснөөс осол гарсан гэж урьдчилсан байдлаар үзэж байгаа аж.