ОХУ-ыг Интерполоос гаргахыг хүсчээ

Хуучирсан мэдээ: 2018.11.23-нд нийтлэгдсэн

ОХУ-ыг Интерполоос гаргахыг хүсчээ

Интерпол бол хууль сахиулах байгууллага болохоос аль нэг улсын улс төрийн зөрчлийн зохицуулагч биш. Интерпол дарангуйлагчдын зэвсэг байж болохгүй

ОХУ-ыг Интерполоос гаргахыг хүсчээ

Дэлхийн 194 орныг нэгтгэсэн олон улсын цагдаагийн байгууллага буюу Интерполын бүрэлдэхүүн дэх ОХУ-ын гишүүнчлэлийг түдгэлзүүлэх саналыг “Hermitage Capital Management” санг үндэслэгч, “Magnitsky” хөдөлгөөнийг санаачилсан Уильям Браудер Канадын Засгийн газарт тавьсан байна. Харин түүний хүсэлтэд Канадын талаас ямар нэгэн хариу өгөөгүй байгаа юм.

“Интерпол хэмээх байгууллагын дотоод дүрэм журмыг зөрчиж буй орны гишүүнчлэлийг түдгэлзүүлэх эрх тус байгууллагад бий. Энэ эрхээ өмнө нь ашиглаж байгаагүй. Би Канадын Засгийн газар болон парламентаас ОХУ-ыг Интерполын бүрэлдэхүүнээс гаргах асуудлыг даруй эхлүүлж, уг асуудалд Олимпийн хороо ОХУ-ыг допингийн хэргээр эрхийг нь хассан шиг даруй арга хэмжээ аваасай гэж хүсэж байна” гэж тэрбээр хэлжээ.

Өөрийг нь баривчлан саатуулах хүсэлтийг ОХУ Интерпол руу явуулснаараа байгууллагын дүрэм журмыг зөрчиж байна гэж Браудер мэдэгджээ. Энэхүү хүсэлт нь улс төрийн зорилготой гэж үзэж байгаа аж. Энэ тухай тэрбээр “Интерпол бол хууль сахиулах байгууллага болохоос аль нэг улсын улс төрийн зөрчлийг зохицуулагч биш. Интерпол дарангуйлагчдын зэвсэг байж болохгүй” гэжээ.

эх сурвалж: washingtonpost

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж