“Худлаа ярьж байгаа нь нүүрэн дээр нь бичээстэй байдаг” хэмээн хүмүүс ярьдаг ч хэрэг дээрээ ялган таних амаргүй байдаг. АНУ-ын сэтгэл судлаач, биеийн хэлийн мэргэжилтэн, доктор Лиллиан Гласс хүний нүүр царайны хувирал, биеийн хөдөлгөөнийг анхааралтай ажиглах замаар худал ярьж байгааг нь илрүүлэх дараах аргыг боловсруулсан байна.
Таныг асуулт асуухад ярилцагч тань толгойгоо бага зэрэг гилжийлгэх, эргүүлэх хөдөлгөөн хийж байвал худлаа ярьж байх магадлалтай.
Хэн нэгнийг хуурах, ямар нэг бүтэхгүй зүйлд ятгах үедээ сандарснаас амьсгал нь хүндэрч, дуу нь намсан, мөрөө өргөж эхлэх болно.
Ойр дотнын хүнтэйгээ ярилцах эсвэл ярьж байгаа зүйлдээ итгэлтэй байх үедээ хүн ер нь тайван байдаг. Харин ярилцагч тань хэтэрхий сандарсан байдалтай байх, мөн тантай аль болох хол зайнаас ярилцахыг хичээж байгаа бол худлаа ярьж байгаагийн шинж юм.
Худлаа ярьж байгаагаа мэдэгдэхгүйн тулд хүн нөгөө хүнээ ч, өөрийгөө ч хуурах хэрэгтэй болдог. Энэ үед хүн бодол санаагаа сайн төвлөрүүлж чадахгүй, нэг ярьсан зүйлээ олон дахин давтах, мөн асуулт доторх бүх үгээр, бүтэн өгүүлбэрээр хариулж эхэлдэг. Жишээ нь: Чи аяга хагалсан уу? Үгүй, би аяга хагалаагүй.
Өөрийгөө үнэн ярьж байгаа гэдгийг итгүүлэхийн тулд нөгөө хүнийхээ нүд рүү нь аль болох эгц ширтэх гэж хичээдэг. Харин ярилцаж байгаа хүн чинь таны нүд рүү харахыг бүх чадлаараа хичээж байгаа нь худлаа ярьж байгаагийн шинж юм.
Хүний худлаа ярьж байгааг мэдэх хамгийн хялбар нэгэн арга бол уруулыг нь ажиглах юм. Хүн ярьж байгаа зүйлдээ итгэлгүй байх үед сэтгэл санааны нөхцөл байдал нь тархиар дамжин шүлсний булчирхайнд нөлөөлснөөр амны хөндий дэх шүлс багасаж, хоолой нь хатаж эхэлснээр уруулаа хазах, жимийх хөдөлгөөнийг хийдэг байна.
Ам худлаа ярьж болох ч гар бол үгүй. Худлаа ярьж байгаа хүний гарын хөдөлгөөнийг ажвал толгой, хүзүүгээ илэх зэргээр эмзэг цэгүүдээ гараараа илж, ямар нэгэн зүйл танаас нуух хүсэлтэй байгаа нь илэрхий ажиглагдана.
Худлаа ярьж байгаа хүн өөрөө ч мэдэлгүйгээр яриагаа багасгахыг хичээн, уруулаа оролдох, хуруугаараа амаа таглахыг хичээж эхэлдэг.
Эх сурвалж: Brightside.me
Холбоотой мэдээ