Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулж буй энэ оны сүүлийн “Их дуулга” тэмцээн Японы Осака хотод болж байна. Осакагийн “Их дуулга”-д 71 орны 421 /эрэгтэй 262, эмэгтэй 159/ жүдоч өрсөлдөж байгаас манай улсаас 13 жүдоч оролцож байна.
Өнөөдөр эрэгтэйчүүдийн 60, 66 кг, эмэгтэйчүүдийн 48, 52 кг-ын жингийн медальтнууд тодорно. Манай дөрвөн бөх дэвжээнд гарснаас М.Уранцэцэг финалд шалгарсан бол Ё.Басхүү хүрэл медалийн төлөө барилдахаар шалгаран үлдлээ.
Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Гавьяат тамирчин М.Уранцэцэг эхний тойрогт хийлж, ДАШТ-ий мөнгөн медальт Японы Ёошида Сана, Португалын Мариа Сидерот, БНСУ-ын Юү Жон Кангыг хожиж, финалд үлдлээ. Тэрбээр аваргын төлөө ДАШТ-ий алт, мөнгөн медальт Тонаки Финатай барилдана.
Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд барилдсан Л.Сосорбарам шагналт долдугаар байр эзлэв.
Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд барилдсан М.Тогтохбаяр, Б.Амартүвшин, 66 кг-д Г.Хэрлэн нар гуравдугаар тойргоос тэмцээнээ дуусгалаа.
Харин 66 кг-ын жинд барилдсан Ё.Басхүү АНУ, Кыргизстан болон Казахстаны хоёр бөхийг дараалан ялж, хэсгийн аварга болж хагас шигшээд үлдсэн ч дэлхийн хошой аварга Японы Абе Хифимид ялагдлаа. Манай бөх хүрэл медалийн төлөө ОХУ-ын Хаметов Исламтай барилдана.
Медалийн төлөөх барилдаан Улаанбаатарын цагаар 16.30-с эхэлнэ.
Холбоотой мэдээ