Бурхан багшийн товхимлоор үзэсгэлэн гаргана

Хуучирсан мэдээ: 2010.07.14-нд нийтлэгдсэн

Бурхан багшийн товхимлоор үзэсгэлэн гаргана

Бурхан багш сургаалиа  анх айлдсан өдөрт зориулсан “Ухаан далай номоос эхтэй-номын чуулган”-ыг “Бэтүв” хийдэд маргааш зохион байгуулах гэж байна.   Эл өдөр номын дэлгүүрүүдэд борлуулагдаж байгаа бурхан багшийн ном товхимлыг 20-30 хувийн  хямдралтайгаар борлуулах аж. Түүнчлэн нийгмээс тусгаарлагдан хүмүүжиж байгаа хүмүүст бурхан багшийн  сургаал номлолыг хүргэх зорилгоор Засан хүмүүжүүлэх хорих газруудын номын санд ном хандивлахыг уриалж “ Номын өглөг өргөе” хандивын аянг сарын хугацаатай зохиох аж.
Б.Цолмон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж