Пентагон хилийн чанадад байгаа цэргүүддээ талархлын баярын хүнс илгээжээ | News.MN

Пентагон хилийн чанадад байгаа цэргүүддээ талархлын баярын хүнс илгээжээ

Хуучирсан мэдээ: 2018.11.23-нд нийтлэгдсэн

Пентагон хилийн чанадад байгаа цэргүүддээ талархлын баярын хүнс илгээжээ

Пентагон хилийн чанадад байгаа цэргүүддээ талархлын баярын хүнс илгээжээ

АНУ-д өчигдөр талархлын баярыг орон даяар, өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ.  Энэ үеэр хилийн цэргүүд болон хилийн чанадад алба хааж байгаа цэргүүдээ уг баярыг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэхэд нь АНУ-ын Пентагоноос анхаарчээ. Тухайлбал өнгөрсөн Мягмар гаригт /2018.11.20/ цэргүүдэд 130 тонн хүнсийг илгээсэн байна.

Талархлын баярын гол утга учир нь гэр бүлийнхэнтэйгээ хамт байх бөгөөд баярын ширээний гол идээ нь цангис жимсний шүүсээр амталж шарсан цацагт хяруулын мах болон хулууны бялуу байдаг билээ. Пентагоны зүгээс Ойрх дорнод, Европ, Африк болон өмнөд хилийн боомтуудад үүрэг гүйцэтгэж яваа цэргүүддээ 9738 цацагт хяруул, 30 тонн сам хорхой, 33 тонн үхрийн мах, 10 тонн хиам зэргийг илгээжээ. Цэргүүдэд талархлын баярын хүнс хүргэх логистикийн ажлыг өнгөрсөн хавраас эхлээд төлөвлөсөн аж.

АНУ-ын хилийн цэргүүдийн хувьд өнгөрсөн сард АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп төв Америкаас гарсан цагаачдын цуваа АНУ-ын хил рүү ойртож байгаагаас үүдэн 6000 цэргийг Мексикийн хил рүү нэмж илгээгээд байгаа билээ.

Эх сурвалж: CNN

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-11-23 211.36.140.186

Талархлын баяр ер нь Америк маягийн цагаан сарын баяр юм даа.

Avatar

Ovgon 2018-11-23 66.181.190.74

Orosiin tsereg officeruud iim zuiliig nasaaraa moroodood ch butehgui baih da kkk.

Avatar

Зочин 2018-11-23 80.83.237.24

Нэг юм хэлэхэд орос цэргүүд хангалт сайтай цалин сайн авдаг өөрсддөө, гэр бүлээ хангалттай тэжээчихдэг л юм байналээ. Харин монгол гэвэл юу юм гэхээс хэхэхэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж