Скрипалын хэргийн сэжигтнүүдийн бичлэгийг ил болголоо

Хуучирсан мэдээ: 2018.11.23-нд нийтлэгдсэн

Скрипалын хэргийн сэжигтнүүдийн бичлэгийг ил болголоо

Скрипалын хэргийн сэжигтнүүдийн бичлэгийг ил болголоо

Их Британийн талд тагнуул хийсэн хэргээр эх орондоо ял сонссон ОХУ-ын Цэргийн тагнуулын  хурандаа асан Сергей Скрипалийг охиных нь хамт Английн Салисбури хотод "Новичок" хэмээх сэтгэцэд нөлөөлөх хорт бодисоор санаатайгаар хордуулсан хэрэг өнгөрсөн гуравдугаар сард гарсан билээ. Тэгвэл Британийн Цагдаагийн газар өнөөдөр /2018.11.23/ хэрэгт сэжиглэгдэж буй хоёр этгээд Солсбери хотод очсоныг батлах гурван бичлэгийг дэлгэсэн байна.

Скрипалын хэрэгт ОХУ оролцсон байх өндөр магадлалтай гэж Британийн талаас мэдэгдсэн. Оросын эрх баригчид үүнийг эрс эсэргүүцсээр байгаа бөгөөд Скрипалийг хордуулсан бодисыг үйлдвэрлэх хөтөлбөрийг Зөвлөлтийн үед ч ОХУ-ын үед ч хэрэгжүүлж байгаагүй гэдгийг албан ёсоор мэдэгдсэн байна. Тус хэрэгт Александр Петров, Руслан Боширов гэх Оросын хоёр иргэнийг сэжиглэж байгаа бөгөөд тэднийг Оросын Тагнуулын газрын ажилтнууд гэж үзэж байгаа юм. Петров, Боширов нар Оросын “RT” сувагт ярилцлага өгч, энэ хэрэгт холбоогүй гэдгээ мэдэгджээ.

Харин бичлэгт гарснаар Петров, Руслан нар 2018 оны гуравдугаар сарын 4-нд 11:48 цагт Салисбури хотын төмөр замын өртөөн дээр ирсэн байх бөгөөд дараа нь Эвон голын гүүрээр гаран “Уилтон Роуд” гудамж  дахь шатахуун түгээх газарт очсон байна. Тус шатахуун түгээх газар нь Сергей Скрипалийн гэрээс холгүйхэн оршдог аж. Харин гурав дахь бичлэг дээр тэд тухайн өдрийн 13:00 цагт өртөөн дээр буцаж очсон байх бөгөөд тэндээс Лондонгийн галт тэргэнд суун, Лондонд очсон оройдоо Москва руу ниссэн байна.

Эх сурвалж: RT

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж