Машинтай жагсагчид шатахууны үнийг буулгахыг шаардав

Хуучирсан мэдээ: 2018.11.23-нд нийтлэгдсэн

Машинтай жагсагчид шатахууны үнийг буулгахыг шаардав

Машинтай жагсагчид шатахууны үнийг буулгахыг шаардав

Шатахууны үнийн хөөрөгдлийн эсрэг автомашинтай жагсагчид өнөөдөр /2018.11.23/ мэдээлэл хийлээ.

Энэ үеэр машинтай жагсагчдын төлөөлөл Б.Цэгмид “Бензин, шатахууны үнэ өсч, энэ нь өргөн хэрэглээний барааны үнэд нөлөөлөн, иргэдийн амьдралд ихээхэн дарамт болж байгаа учир төр, засаг дорвитой арга хэмжээ авахыг шаардан таван өдөр автомашинтай жагсаал зохион байгуулсан. Шатахуун түгээх газрууд шатахуунаа дутуу шахдаг, хуурамч бензин үйлдвэрлэдэг, импортлогч аж ахуйн нэгжүүд төр, засагт шахалт үзүүлж мөнгө авдаг, үгсэн хуйвалдаж үнэ нэмдэг асуудлыг бид эсэргүүцэж байгаа.

Дэлхийн зах зээлд шатахууны үнэ буурч байгаа энэ үед манай улсад бензиний үнэ төдийлөн  буурсангүй. Мөн хуурамч шатахууныг шалгах эрх нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт байдаг боловч багаж лаборатори байдаггүй.

Шатахууны үнэ сүүлийн хэдэн сарын дотор 300-400 төгрөгөөр нэмэгдсэн. Дизель түлшний үнэ хоёр сарын өмнө 2125 төгрөг байв. Харин өнөөдөр уг үнэ 2350 төгрөг болжээ. Өргөн хэрэглэдэг АИ-92 бензиний үнэ сарын өмнө 1820 төгрөгөөр худалдаалагдаж байгаад өнөөдөр  1980 төгрөг болоод байна.  АИ-95 бензиний үнэ 2160-2330 төгрөг болж өссөн. Бид шатахууны үнийг 1500 төгрөг хүртэл буулгах шаардлага тавьж байна.  Машинтай жагсагчид Төрийн ордныг гороолон таван өдөр жагссаны эцэст Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзсанаар жагсаалаа зогсоосон. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд энэхүү уулзалтын үеэр "Шатахууны үнийг төрөөс хүчээр тогтоон барих боломжгүй. Зах зээлийнхээ зарчмаар зохицуулагдана. Нефть боловсруулах үйлдвэр ашиглалтад оруулбал шатахуунаа дотооддоо үйлдвэрлэдэг болно гэсэн хариуг бидэнд өгсөн" гэв.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж