Монголын анхны дэвтрийн дэлгүүрийг танилцуулж байна

Хуучирсан мэдээ: 2018.11.23-нд нийтлэгдсэн

Монголын анхны дэвтрийн дэлгүүрийг танилцуулж байна

Монголын анхны дэвтрийн дэлгүүрийг танилцуулж байна

Ажил хэрэгч хэн бүхний хамгийн чухал хэрэглээ бол төлөвлөгөөгөө хөтлөн явуулах тэмдэглэлийн дэвтэр байдаг билээ. Мянга мянган Монгол менежерүүдийн хамгийн чухал хэрэглээ болсон МОНГОЛ МЕНЕЖЕР дэвтрийн нэр төрөл, загваруудад эрс шинэчлэл хийсэн Азхур номын их дэлгүүр Монголд анх удаа менежер, захирлуудад зориулсан бичиг хэргийн дэлгүүрийг нээгээд байна.

Тав тухтай орчин, бизнес уулзалтын өрөөг санагдуулам тансаг интерьер шийдэл зэргээрээ анхаарал татах тус дэлгүүрт та тухлан сууж дэвтэр, бичиг хэргийн бүтээгдэхүүнүүдтэй биечлэн танилцах, сонголтоо хийх боломжтой гэдгээрээ уламжлал болсон бичиг хэргийн дэлгүүрээс ялгарах онцлогтой болжээ.

Монгол менежер дэвтрийн 2019 оны шинэ загваруудын хувьд гадна хавтас, доторх агуулга, хийц болон загвар дизайны хувьд илүү олон төрөлтэй болж нэмэгдсэн байна. Тухайлбал энэ жилийн хувьд ажил хэрэгч эмэгтэйчүүддээ зориулсан онцгой загварууд, бүсгүйчүүдийн хэрэглээнд нийцсэн тусгай багцуудыг гаргажээ.

Эрхэм та бизнесийн хамтрагч, ажлын хамт олон, найз нөхөддөө шинэ жилийн бэлэг бэлдэхээр зэхэж байгаа бол нарны зам дагуу байрлах Азхур номын их дэлгүүрийн бичиг хэргийн дэлгүүрээр зочлон 2019 оны цоо шинэ загварын дэвтрүүдтэй танилцаарай.

Азхур Номын Их Дэлгүүр

www.book.mn

https://www.facebook.com/AzkhurLLC/

Лавлах утас: 7000-4343 88027333

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж